Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Бичлэг: “Дюссельдорф Гран При” Эхний өдөр 3 медальтай

Манай тамирчид эхний өдөр медалийн бүрэн цуглуулгатай, бүх өнгийн медаль авцгаасан.


Германы Дюссельдорф хотод болж байгаа жүдо бөхийн Гран При тэмцээн эхний өдрөөсөө сонирхолтой, сенсаац дүүрэн болж байна. Алдартай олон томчууд залуучуудад ялагдан, медалийн тавцанд гарч чадсангүй. Елдос Сметов эхний тойрогтоо өвдөг шороодсон бол эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 16 настай Үта Абэ түрүүлсэн.

Манай тамирчид эхний өдөр медалийн бүрэн цуглуулгатай, бүх өнгийн медаль авцгаасан. 60 кг-д Г.Болдбаатар Амиран Папинашвилиг вазаригаар ялж алт, Д.Амартүвшин Эшли Маккензиг даван, хүрэл медаль хүртлээ. 57 кг-ын жингийн финалд Тереза Штолль манай Д.Сумъяаг нэмэлт цагт ялж, германчуудыг баярлууллаа.

Эхний өдрийн байдлаар Японы баг 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальтай тэргүүлж, манай шигшээ баг 1 алт, 1 мөнгө, 1 хүрэлтэй удаалан, гүржүүд 1 алт, 1 мөнгөтэй 3-т жагсаж байна. Өнөөдөр эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын барилдаан болно.
Эрэгтэй
60 кг.

1.    Г.Болдбаатар Ганбат (Монгол)
2.    Амиран Папинашвили (Гүрж)
3.    Д.Амартүвшин (Монгол), Фелипе Пелим (Бразил)

66 кг.

1.    Важа Маргвелашвили (Гүрж)
2.    Нориито Исода (Япон)
3.    Тай Фликер (Израиль), Камал Хан-Магомедов (ОХУ).

Эмэгтэй
48 кг

1.    Фуна Тонаки (Япон)
2.    Мелани Клемен (Франц)
3.    Ноа Минскер (Израиль), Моника Унгуреану (Румын)

52 кг

1.    Ута Абе (Япон)
2.    Амандин Бушар (Франц)
3.    Александра-Лариса Флориан (Румын), Аи Шишиме (Япон)

57 кг.

1.    Тереза Штолл (Герман)
2.    Д.Сумъяа (Монгол)
3.    Жована Рогич (Серб), Нае Үдака (Япон)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
25
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.