Хайх зүйлээ бичнэ үү

мин

Санаатайгаар гоол алдсан хөлбөмбөгчдийн эрхийг хаслаа

11 метрээс цохиход хаалгач Нгуен Минь Ньыт буруу харан зогсож, хаах ямар ч оролдлого хийсэнгүй.


Вьетнамын хөлбөмбөгт түүхэнд гарч байгаагүй дуулиан гараад байна. Тус улсын лигийн тоглолтын үеэр “Лонган” багийн тоглогчид шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж, хаалгандаа албаар гоол алджээ.
2:2 харьцаатай багууд тэнцэж байх үед шүүгч “Лонган” багийн хаалганд 11 метрийн цохилт хийх маргаантай шийдвэр гаргасан. Өрсөлдөгч “Хошимин” багийн тоглогч 11 метрээс цохиход хаалгач Нгуен Минь Ньыт буруу харан зогсож, хаах ямар ч оролдлого хийсэнгүй. Нэмэлт цагт ч “Лонган”-ыхан хөдлөхгүй зогссоор дахин хоёр гоол хаалгандаа алдсан. Хаалгач эхний удаад худлаа үсэрсэн бол хоёр дахь тохиолдолд хаалгаа орхин явж, шүүгчид эсэргүүцэл илэрхийлсэн юм.
Вьетнамын хөлбөмбөгийн холбоо энэ асуудлыг хэлэлцэн, “Лонган” багийн хаалгач Нгуен Минь Ньыт, багийн ахлагч, хамгаалагч Хюинь Куанг Тхань нарын хөлбөмбөг тоглох эрхийг тус бүр 2 жилээр хаслаа. Ахлах дасгалжуулагч Нго Куанг Санг 3 жилийн торгууль хүлээсэн бол багийн ерөнхийлөгч албан тушаалаа өгөхөөс өөр аргагүй болжээ.

 


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
44
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.