Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Бичлэг: “Дюссельдорф Гран При” Манайхан 2 дахь өдөр медальгүй

С.Баяртүвшин, Б.Алтансүх, Б.Гаажадамба нар тус бүр нэг яллаа.


Германд болж байгаа жүдо бөхийн Гран При тэмцээний хоёр дахь өдөр манай тамирчид медаль авсангүй. Энэ өдөр эрэгтэй 73, 81 кг, эмэгтэй 63, 70 кг-ын жингийн барилдаанууд болж, орос эрчүүд давамгайлсан бол эмэгтэйчүүдэд Японы Араи Чизүрү, Францын Кларисс Агбенену нарыг өвдөг шороодуулах бөх гарсангүй.
Японы эрэгтэй бөхчүүд муу барилдсан, “Парис Их Дуулга”-ын аварга Френк де Вит эхний тойрогт ялагдсан гэх зэрэг сенсаацаас гадна Гран Пригийн хоёр дахь өдөр шүүгчдийн гэнэтийн шийдвэрүүд олныг гайхуулсан өдөр болж хувирсан. Бразилийн Контини, Голландын ван Т Вестенде нарын барилдаанд өрсөлдөгч нь гэмтсэн тул Континид ялалт өгсөн. ван Т Вестендегийн цус татамиг будаж, дэвжээгээ солих гэж хэдэн минут болсон.

Энэ хооронд ван Т'Вестендег хэдэн давхар лентээр ороогоод татами дээр буцаан гаргаж, өрсөлдөгчийг нь эргүүлэн дуудлаа. Контини бие нь хөрчихсөн, дараагийн барилдаанаа бодож байсан хүн. Гэвч түүнд өгсөн ялалтыг цуцлаад дахиад барилдуулсан. Контини ялсан тул элдэв маргаан гараагүй ч хэрэв тэр ялагдсан бол тун гомдолтой байх байсан нь гарцаагүй. Германы Энтони Цингг сөрөг мэхэнд орж, вазари алдсан. Шүүгч нар барилдааныг зогсоож, бичлэг үзээд вазариг цуцлаад үргэлжлүүлэв. Оноо тэнцсэн ч шүүгч нар нөгөө цуцалсан вазаригаа Шейнд өгөөд нөгөөх нь яллаа. Вазари байсан байж болох ч хэрэв тэр оноог барилдааны үед өгчихсөн байсан бол Энтони огт өөр тактикаар барилдах байсан нь мэдээж.
Эрэгтэйчүүдийн 73-т барилдсан С.Баяртүвшин Японы Такэши Дойг ялсан ч Германы Igor Wandtke-д өвдөг шороодсон. 81 кг-д Б.Алтансүх Тажикистаны Акмал Муродовыг ялж, Болгарын Ивайло Ивановд унасан. Мөн жингийн Б.Гаажадамба Казахстаны бөхийг давж, Канадад унаснаар тэмцээнээ дуусгасан. Манай бөхчүүдийн барилдааныг дорхи бичлэгээс үзнэ үү. Эмэгтэй 63, 70 кг-ын жинд манай бөхчүүд барилдаагүй билээ.
Эрэгтэй
73 кг.

1. Денис Ярцев ОХУ).
2. Лаша Шавдатуашвили (Гүрж).
3. Гийом Шане (Франц), Томми Масиас (Швед)

81 кг.
1. Аслан Лаппинагов (ОХУ).
2. Аттила Унгвари (Унгар).
3. Дорин Готоноага (Молдав), Ивайло Иванов (Болгар).

Эмэгтэй
63 кг.

1. Кларисса Агбеньену (Франц).
2. Мартина Трайдош (Герман).
3. Нами Набекура (Япон), Тина Трстеняк (Словен)…
70 кг.

1. Чизуру Араи (Япон).
2. Мари-Ева Гаэ (Франц).
3. Лоя Мансур (Бельги), Саки Низое (Япон)

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
3
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.