Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Н.Төгсцогт Пакьяогийн “дүү"-гээс илүү байлаа

Энэ бол Төгсөөгийн мэргэжлийн бокс рингэн дэх найм дахь ялалт


“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин
Монгол Улсын гавьяат тамирчин, Олимпийн наадам, дэлхийн аваргын мөнгөн медальт , мэргэжлийн боксын рингэнд “King Tug “ нэрээр тулалддаг Нямбаярын Төгсцогт маань АНУ-ын Алабама мужийн Бирминхэм хотын “The Legacy Arena” хэмээх 17 600 хүний суудалтай ордонд өнөөдөр хийж, Филиппиний боксчин, 23 настай Жхон Дамас Жеминог 10 дугаар раундад КО буюу хүнд цохилтоор яллаа. Энэ бол Төгсөөгийн мэргэжлийн бокс рингэн дэх найм дахь ялалт бөгөөд бүх өрсөлдөгчөө КО-оор ялаад байна.

“The Disaster” буюу “Гамшиг” хэмээх хочит Жемино 163 см өндөр, баруун, мэргэжлийн бокст 23 тулаан хийснээс 15 ялалт байгуулж (7 KO), долоо ялагдаж, нэг тэнцсэн, чансаагаараа дэлхийд 33 дугаарт эрэмбэлэгдэж байгаа тамирчин. Хоёр боксчин Premier Boxing Championship-ийн Super feather weight буюу 59 кг жинд өрсөлдсөн бөгөөд Fox Sport 1 ТВ тулааныг шууд дамжуулан үзүүлэв.
Төгсөө өрсөлдөгчөө 3 дугаар раундад нэг, 6 дугаар раундад хоёр удаа, нийт 3 удаа нокдаунд оруулж тоолуулсан. Манай хүний баруун гарын цохилт оновчтой, хүчтэй болж байсан. Ингээд төгсгөлийн 10 дугаар раундад Төгсөө өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулж, нокаутаар яллаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
12 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
9
36
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.