Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

UB.LIFE-ийн туршилт: Монголд амьдардаг гадаад иргэд АНХ УДАА шагай тоглож үзсэн нь

Багаасаа тоглож өссөн бидэнд шагай няслах тийм ч бэрх биш. Харин урьд өмнө шагайгаар огт тоглож байгаагүй хүмүүст ямар байдаг бол?


Багаасаа тоглож өссөн бидэнд шагай няслах тийм ч бэрх биш. Харин урьд өмнө шагайгаар огт тоглож байгаагүй хүмүүст ямар байдаг бол?

 

Энэ асуултын хариултыг олохоор бид Монголд амьдарч буй гадаадын иргэдийг UB.LIFE-ийн туршилт буландаа урьсан юм. Монголчууд шагайгаар тоглодог үндсэн тоглоомууд болох алаг мэлхий өрөх, морь уралдуулах, шагай няслах гэсэн гурван тоглоомыг тэд анх удаа тоглож үзэж байгаа нь энэ. Ингээд Цагаан сарын баярт зориулсан тусгай туршилтаа эхлүүлцгээе!

 

Туршилтад оролцогчид:

 

 

 

ШАГАЙ НЯСЛАХ

 

 

 

Райан Кертанис:

Шагай няслах нь эднээс хамгийн чадвар шаардсан тоглоом байлаа. Олон удаа тоглож байж л няслаж, онох туршлагаа нэмэгдүүлэх юм билээ. Гэхдээ энэ лав миний тоглох тоглоом биш гэдгийг ойлгосон. Би ганцхан шагай л оносон… Би солгой гараараа бичдэг ч шагайг баруун гараараа няслахгүй бол үл хүндэлсэн хэрэг болно гэж бодоод баруунаараа тоглосон. Уг нь зүүх гараараа нясалсан бол арай олон шагай цуглуулах байсан ч юм билүү хэн мэдлээ.

Монголчуудын хувьд шагай няслах янз бүрийн техник, арга мэх байдаг гэж бодож байна. Няслах өнцгөө олох, онох байгаа зөв сонгох гээд арга мэх, чадвар шаардсан болохоор биллиардтай их төстэй санагдлаа. Шагай няслах тоглоомыг Монгол маягийн биллиард гэж хэлж болохоор юм.

 

 

 

 

Сандра Уандерворф:

Энэ тоглоом надад биллиардыг санагдуулсан. Биллиарданд зөв өнцгөө олох, хүчтэй цохих эсэхээс бүх зүйл хамаардаг. Өнөөдөр тоглосон тоглоомуудаас хамгийн таалагдсан нь энэ. Учир нь багагүй чармайлт шаарддаг, бас зугаатай юм билээ. Хүн өөрөө хичээвэл хожих магадлал өндөр. Харин нөгөө хоёр тоглоом цэвэр азнаас шалтгаалж байсан.

 

 

Ким Сун Хэ:

Надад ч бас шагай няслах тоглоом хамгийн их таалагдлаа. Чадвар шаардсан болохоор их сонирхолтой бас өрсөлдөөнтэй юм билээ. Заримдаа хонь ямаа, тэмээ морийг ялгахгүй болохоор хэд хэд буруу нясалсан шүү.

 

МОРЬ УРАЛДУУЛАХ

 

 

Райан Кертанис:

Би их өрсөлдөх дуртай хүн. Гэхдээ шагай няслах, алаг мэлхий өрөх хоёр тийм ч өрсөлдөөн шаарддаггүй тоглоомууд юм шиг санагдсан. Харин морь уралдуулах тоглоом хамгийн өрсөлдөөнтэй тоглоом байлаа. Шагайгаа яаж хаяхаас шалтгаалж аль тал буух нь шалтгаалж байсан болохоор бодлоготой шидэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Энэ тоглоом дээр нөгөө хоёроосоо хол түрүүлж барианд орсон шүү ;)

 

 

Сандра Уандерворф:

Миний хувьд энэ хамгийн хэцүү нь байсан. Би морь уралдуулах тоглоомд хамгийн сүүлд орсон. Огт морь буухгүй байсан. Шагайгаа хаяхад ямар нэг техник хэрэгтэй гэж мэдээгүй. Гэхдээ яагаад ч юм Райан бараг шидэх бүртээ морь буулгаад байсанд одоо хүртэл гайхаж л байна.

 

 

Ким Сун Хэ:

Морь уралдуулах их хэцүү байсан. Юу буулгахыг хүн хянаж чадахгүй болохоор азнаас л шалтгаалж байсан байх. Гэхдээ Райан тийм азтай байна гэж баймааргүй юм даа...

 

АЛАГ МЭЛХИЙ ӨРӨХ

 

 

Райан Кертанис:

Харин алаг мэлхий өрөөд шоо шидэх тоглоом бол цэвэр аз шаардсан тоглоом байсан. Гэхдээ энэ тоглоомын хамгийн чухал хэсэг нь мэлхийгээ өрөх гэж сонссон. Гэр бүлийнхэнтэйгээ тойрч суугаад нэг зүйлийг бүтээнэ гэдэг сайхан шүү дээ.

 

Сандра Уандерворф:

Найз нөхөдтэйгээ тойрч суугаад мэлхий өрж байгаа хэсэг надад хамгийн их таалагдсан. Бид алаг мэлхийгээ өрж дуусаад яаж хэдэн талаас зургийг нь авч байсныг харсан биз дээ. Би Үндэсний түүхийн музейд үзмэрүүдийн англи аудио тайлбарыг хийх төсөл дээр ажиллаж байхдаа алаг мэлхий өрөх тоглоомыг харж байсан юм. Тэр үеэс хойш тоглож үзэх юмсан гэж бодож байлаа.

 

 

Ким Сун Хэ:

Өнөөдөр миний хувьд их азтай өдөр бололтой. Би алаг мэлхий өрөх тоглоомд хамгийн их шагай цуглуулсан. Шоо хаяад буусан тоогоор мэлхийний шагайнуудаас авсан. Гэхдээ барьсан мэлхийгээ хэдэн талаас нь хувааж идэж байгаа юм шиг санагдсан шүү (инээв)


 

 

Райан Кертанис:

Би энэ тоглоомын тухай өмнө нь олон удаа сонсож, хүмүүсийн тоглохыг харж байсан ч өөрөө огт тоглож үзээгүй байсан. Тун зугаатай санагдлаа. Монголчууд малынхаа бүх зүйлийг хэрэглэдэг. Бүр ясаар нь хүртэл ийм тоглоом хийж, үе дамжуулан уламжлуулж өнөөг хүртэл тоглосоор байгаа нь гайхалтай. Америкт бол амьтны ясаар тоглож байна гэвэл зарим хүмүүс гайхаж мэдэх л юм.

Шагайг бодоод үзэхээр яг шоо шиг хэрнээ таван хошуу малын нэрээр нэрлэж, морь уралдах зэрэг Монгол соёлтой салшгүй холбоотой тоглоомуудыг бүтээсэн нь үүнийг улам онцгой болгож байна.

 

 

 

Сандра Уандерворф:

Шагай тоглох их зугаатай санагдлаа. Би нэг ууттай шагай аваад хаа явсан газраа авч явмаар л байна шүү (инээв). Цагаан сараар би Баян-Өлгий рүү ниснэ. Онгоцоо хүлээгээд сууж байхдаа шагай няслаад суудаг ч юм билүү. Зарим сэтгэлээр унасан үедээ юу ч бодохгүй зүгээр л шагай хаяад сууж байхад сайхан байх.

 

 

Ким Сун Хэ:

Би анхандаа шагайг тоглоомонд биш харин аз хийморио үзэх зэрэгт ашигладаг гэж бодож байсан. Солонгост Цагаан сарын баяраар гэр бүлээрээ тоглодог Юуннори гэж тоглоом бий. Дөрвөн талтай саваа модыг шидэх, няслах зэрэг зарчимтай нт шагай бага зэрэг төстэй санагдлаа. Гэхдээ тоглоомын дүрэм нь өөр. Юуннори бол цэвэр өрсөлдөөнт тоглоом. Харин шагай бол тоглоом гэхээс илүү залуу үеийнхэнд өв соёлоо таниж мэдэх зэрэг олон утга учиртай зүйл юм шиг ээ. Таван хошуу малын нэрээр нэрлэсэн нь их сэтгэл хөдөлгөм юм. Хүүхдүүдийг байгаль дэлхий, өв соёлтой нь холбох хамгийн ухаалаг шийдэл энэ байх.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.02.27
Дээлтэй Уулзалтад дараа жил явах 7 шалтгаан
2
2018.02.27
БУУЗ хэзээд монголчуудын хувьд ТРЭНД хоол гэдгийг батлах 14 пост
3
2018.02.26
Цагаан сарын баяраар хүмүүсийн авсан хамгийн "ХОШИН" 11 бэлэг
санал болгох
1
19 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Гоё 2019.11.23 94.209.21.95

Иймэрхүү контент дахиж бэлдээрэй. Үнэхээр сонирхолтой юм. Залуу гэр бүлүүд хүүхдүүдээ шагайгаар тоглуулж байгаарай. Дэлгүүрт буй ямар ч үнэтэй тоглоомноос хэд дахин илүү үнэ цэнтэй шүү.

0 Хариулах