Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зэрлэг амьтдын гуравны хоёр нь 2020 он гэхэд устах аюултай байна

Өнөөдөр “Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр” тохиож байна.


Өнөөдөр “Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр” тохиож байна. Нийслэл хотоос “Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр”-ийн хүрээнд ногоон бүсийн зэрлэг амьтдыг хавхаар барьж гэмтээдэг, урхи тавьж хууль бусаар агнадаг зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх зорилготой “Хавхгүй нийслэл” аяныг Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран зохион байгууллаа. Мөн хадгийг модонд зүүж гэмтээдэг, орчныг бохирдуулдаг явдлаас сэргийлэх зорилготой “Хадгаа дээдэлье, байгалиа хамгаалъя” уриалгыг Гандантэгчинлэн хийд, Бөөгийн нэгдсэн эвлэлтэй хамтран, нийслэлд өвөлждөг шувуудын тооллого, шувуу сонирхогчдын танин мэдэхүйн сургалтыг Шувуу хамгаалах төвтэй хамтран зохион байгуулав. 

Түүнчлэн ногоон бүсийн зэрлэг амьтдад өвс тэжээл, хужир мараа тавьж өгөх биотехникийн арга хэмжээг нийслэлд анх удаа хэрэгжүүлээд байна.

1973 оны гуравдугаар сарын 3-нд “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай” Вашингтоны конвенцыг /CITES/ баталсан бөгөөд манай улс 1995 онд нэгдсэн юм. Тус конвенц батлагдсантай холбогдуулан зэрлэг амьтдын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх,  хамгаалах зайлшгүй шаардлагатай байгааг олон нийтэд таниулан сурталчилахын тулд 2013 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас гаргасан судалгааны тайланд дэлхий дээр амьдарч байгаа зэрлэг амьтдыг хамгаалах талаар бодитой арга хэмжээ авахгүй бол 2020 он гэхэд нийт зэрлэг амьтдын 2/3-аас илүү нь устаж үгүй болох аюул нүүрлэж байгааг онцолжээ. Уг тайланд дурдсанаар 1970 оноос хойш загас, хоёр нутагтан, сээр нуруутан, хөхтөн болон шувууны 58 хувь нь хорогдсон байна. Ялангуяа ус, намгархаг газрын амьтдын тоо толгой хамгийн ихээр буурсан аж.
Зэрлэг амьтдын тоо толгой цөөрч, устах аюулд орж байгаагийн гол шалтгаан нь хүний үйл ажиллагаа, хүрээлэн буй орчны бохирдол, хууль бус ан агнуур, уур амьсгалын өөрчлөлт юм байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.31
Өмнөд Солонгос маргаашнаас эхлэн гялгар уутнаас татгалзана
2
2018.12.27
Хятадууд Украинд бөхөн үржүүлнэ
3
2018.12.18
Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулна
санал болгох
1
23 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
20
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.