Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Зураг: Снукер бильярдын УАШТ боллоо

Нийт 15.600.000 төгрөгийн шагналын сантай тус тэмцээн насанд хүрэгчид, эмэгтэй, ахмадууд 40-59, 60-аас дээш насны ангилалд өрсөлдсөн юм.


Монгол улсад бильярдын спорт үүсэж хөгжсөний 90 жилийн ойн нэрэмжит "Снукер бильярдын Улсын Аварга 2016-2017" тэмцээн Улаанбаатар хотын “Юнион снукер” клубт хоёрдугаар сарын 16-19ны өдрүүдэд зохиогдлоо. Нийт 15.600.000 төгрөгийн шагналын сантай тус тэмцээн насанд хүрэгчид, эмэгтэй, ахмадууд 40-59, 60-аас дээш насны ангилалд өрсөлдсөн юм.

Насанд хэрэгчдийн ангилалд шилдэг 32 тамирчин: Үүнд 2015 оны Улсын аваргын эхний 8 байр, 2016 оны Цомын аваргын эхний 3 байр, Дай-Ичи опен тэмцээний эхний 3 байр, Уранган нээлттэй тэмцээний эхний 3 байр, өмнөх онуудын улсын аваргууд, хөдөө орон нутгийн аймгийн аваргын 1 байр.

Эмэгтэй ангилалд шилдэг 12 тамирчин: Үүнд Өмнөх онуудын улсын аваргууд, хөдөө орон нутгийн аймгийн аваргын 1 байр, 2015-2016 оны Цомын аваргын эхний 3 байр.

Ахмад 40-59 насны ангилалд 38 тамирчин: Үүнд 2015 оны Улсын аваргын эхний 8 байр, 2016 оны Цомын аваргын эхний 8 байр, өмнөх улсын аваргууд, хөдөө орон нутгийн аймгийн аваргын эхний 3 байр.

Ахмад 60-с дээш насны ангилалд нийт 27 тамирчин: Үүнд 2015 оны Улсын аваргын эхний 8 байр, 2016 Цомын аваргын эхний 8 байр, өмнөх улсын аваргууд, хөдөө орон нутгийн аймгийн аваргын эхний 3 байр.
Насанд хүрэгчдийн ангилалд:

1-р байр Т.Лхагвасүрэн (СМ) - Алтан медаль, Диплом, 4.000.000 төгрөг.
2-р байр Б.Цэдэндамба (СМ) - Мөнгөн медаль, Диплом, 2.000.000 төгрөг
3-р байр Д.Өлзийтогтох (СМ) - Хүрэл медаль, Диплом, 800.000 төргөг
3-р байр Л.Дэлгэрдалай (СМ) - Хүрэл медаль, Диплом, 800.000 төргөг
Ахмад 40-59 насны ангилалд:

1-р байр Я.Гэлэг (СМ) - Алтан медаль, Диплом, 2.000.000 төгрөг
2-р байр Б.Энхтүвшин (СДМ) - Мөнгөн медаль, Диплом, 1.000.000 төгрөг
3-р байр Д.Амгаланбаатар (СМ) - Хүрэл медаль, Диплом, 400.000 төгрөг
3-р байр Б.Ганзориг (СДМ) - Хүрэл медаль, Диплом, 400.000 төгрөг
Эмэгтэй ангилалд:

1-р байр Б.Нарантуяа (СМ) - Алтан медаль, Диплом, 1.000.000 төгрөг
2-р байр С.Дэлгэрмаа (СДМ) - Мөнгөн медаль, Диплом, 500.000 төгрөг
3-р байр Ж.Отгонбаяр (СМ) - Хүрэл медаль, Диплом, 250.000 төгрөг
3-р байр А.Золбоо (СДМ) - Хүрэл медаль, Диплом, 250.000 төгрөг
Ахмад 60-с дээш насны ангилалд:

1-р байр Л.Болдбаатар (СМ) - Алтан медаль, Диплом, 1.000.000 төгрөг
2-р байр Д.Дашбазар (СМ) - Мөнгөн медаль, Диплом, 500.000 төгрөг
3-р байр Г.Дамдингаа (СМ) - Хүрэл медаль, Диплом, 200.000 төгрөг
3-р байр Ч.Баатаржав (СДМ) - Хүрэл медаль, Диплом, 200.000 төгрөг
Хүндэт ахмадын шагнал:
Б.Дашням - 100.000 төгрөгийг Баялаг жонш ххк
Ч.Баатаржав - 100.000 төгрөгийг Баялаг жонш ххк
Г.Дамдингаа - 100.000 төгрөгийг Баялаг жонш ххк
Монгол улсад бильярдын спорт үүсэж хөгжсөний 90 жилийн ойн "Монголын бильярдын спорт" номын нээлтээ хийж, тэмцээнд оролцсон, хүрэлцэн ирсэн бильярд сонирхогчиддоо бэлэг болгон тараалаа.
Монголын Бильярдын Холбоо 2017 он.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.12.07
Giphy 2018 оны шилдэг гиф зургаа тодрууллаа
2
2018.12.06
ФОТО: Анч шувуудын Азийн АШТ
3
2018.12.03
"National Geographic": 2018 оны шилдэг гэрэл зурганд монгол адуучны зураг багтжээ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
4
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.