Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Засгийн газрын 600 сая ам.долларын шинэ бонд 8.75 хувийн хүүтэй


Манай Засгийн газрыг 600 сая ам.долларын шинэ бонд гаргахаар зэхэж буй тухай олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Өнгөрсөн сард Сангийн сайд Б.Чойжилсүрэн ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болж буйгаа зарлах үедээ Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг шинэ бонд гаргах замаар дахин санхүүжүүлнэ гэж мэдэгдсэн юм. Тухайн үед бондын хугацаа, хүү, хэмжээ нь тодорхойгүй байсан. Гэхдээ энэ хэмжээ ил болж буй бололтой. 

Энэтхэгийн www.timesofindia.indiatimes.com цахим хуудсанд гарсан мэдээг орчуулан хүргэж байна. 

Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг олон улсын үнэлгээний агентлагууд Caa1/B-/B- гэж тус бүр үнэлсэн байдаг. Тэгвэл тус улсын Засгийн газар долоон жилийн хугацаатай 600 сая ам.долларын шинэ бонд  санал болгож байна. Тус улсын Засгийн газрын баталгаатай, энэ оны гуравдугаар сард хугацаа нь дуусах товтой, Хөгжлийн банкны 476 сая ам.долларын бондыг эзэмшигчдэд шинэ бонд санал болгож байгаа нь энэ юм. Шинэ бондын өгөөж 8.75 хувьтай тэнцэж байгаа нь санал болгож буй хамгийн бага хүүгийн түвшин гэнэ. Энэ сарын 21-нд хугацаа нь дуусах товтой Хөгжлийн банкны 580 сая ам.долларын хуучин бондыг санхүүжүүлэх шаардлага тулгарсан байгаа билээ. 

Шинэ бонд гаргах ажиллагаанд Швейцарийн “Credit Suisse” болон АНУ-ын “JP Morgan” банк оролцож буй. Монголчууд өнгөрсөн сарын 19-нд ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар болсноо албан ёсоор зарласан. Гэхдээ тухайн үед Хөгжлийн банкны бондын эргэн төлөлтийг хэрхэн хийхээ шийдээгүй байсан юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
43
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.