Хайх зүйлээ бичнэ үү

мин

Авлигад өртөх хамгийн өндөр магадлалтай хэсэгт Барилга, хот байгуулалтын яам, МХЕГ, Баян-Өлгий аймаг оржээ

Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ


УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.10.28/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.55 цагт эхэлж, “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх” үндэсний хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулгадаа байнгын хорооны хуралдаанаар уг төслийн анхны хэлэлцүүлгээр ажлын хэсгээс гаргасан саналыг нэг бүрчлэн хэлэлцэн дэмжсэн. Тухайлбал, Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт шинжилгээ үнэлгээ хийх орон тооны бус зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд ажиллаж, уг зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба гүйцэтгэхээр төсөлд тусгасныг өөрчилж АТГ-ын бүтцэд дээр дурдсан үүрэг бүхий ажлын албыг ажиллуулах, яам, агентлагийн болон орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүдийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөлийг ажиллуулах саналуудыг оруулж байгаагаа онцолж байлаа.

 Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал олон улсын авлигын индекст Монгол Улс 2015 онд 72 дугаар байрт орсон байгаа. Хөтөлбөр үүнээс өмнө боловсруулагдсан учир 2015 оны олон улсын авлигын индексийг оруулж амжаагүй. "Транспаренси Интернэшл” байгууллагын судлагаагаар бус өөр олон улсын томоохон байгууллага болон монголын иргэний нийгмийн байгууллагын судлагааг харгалзан авлигын төсөөллийн индексийг гаргах талаар хууль, тогтоомжид өөрчлөлт оруулбал, бид хэрэгжүүлэхэд бэлэн. 2015 онд Авлигатай тэмцэх газар иргэний нийгмийн байгууллагаар авлигад өртөх өндөр магадлалтай хэсгийн судлагааг хийлгэсэн. Өнгөрсөн оны энэ судлагаанаас харахад авлигад өртөх хамгийн өндөр магадлалтай хэсэгт төрийн байгууллагуудаас Барилга, хот байгуулалтын яам 65.5, агентлагуудаас МХЕГ 67.3, аймаг орон нутгаас Баян-Өлгий аймаг 65.5 хувийн үзүүлэлттэй гарч байсан. Энэ мэтчилэн бид иргэний нийгмийн байгууллага, олон нийт, төр, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллаж байгаа гэлээ.

Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 47 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан юм.

Тухайлбал, Төсөлд хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний мэдээлэл авах эрх, эрх чөлөөг үл хязгаарлах, төрийн байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байх, иргэн хуулийн этгээд хуулиар хориглоогүй аливаа мэдээллийг саадгүй олж авах нөхцөл боломжийг бүрдүүлэх гэсэн зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 93.2 хувь нь дэмжив. Авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах үйлсэд өөрийн сайн дураар оролцож байгаа иргэнийг урамшуулахыг гишүүдийн 86.7, авлигын шинжтэй үйлдлийг таних мэдэх, авлигыг үл тэвчих, шударга иргэнийг төлөвшүүлэхэд боловсролын байгууллага, гэр бүлээр дамжуулан улсын хэмжээнд олон талт арга хэмжээ зохион байгуулах, авлигын эсрэг боловсрол олгох агуулгыг бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр, стандартад тусгах гэсэн санал 89.6 хувиар тус тус дэмжигдлээ. Мөн олон нийтэд авлигын гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, уг ажиллагаанд татан оролцуулах зорилгоор нийтийн албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдэд чиглэсэн арга хэмжээг үе шаттайгааг хэрэгжүүлэх, олон нийтийг оролцоог өргөжүүлэх хэрэгтэй гэсэн санал  хуралдаанд оролцсон гишүүд 90.4 хувиар дэмжив.

Ингээд уг тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.31
Тавантолгойн цахилгаан станцыг барих Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрэ...
2
2018.12.10
Ямар ч эмнэлэгт харьяалал харгалзахгүйгээр жирэмсэн эмэгтэйчүүдэд үйлчлэхийг даалгалаа
3
2018.10.30
Анагаахын чиглэлээр жил бүр 10 оюутан Японд тэтгэлгээр суралцана
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
26
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.