Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Сансрын анхны эмэгтэй нисэгч В.Терешковагийн 80 насны ой

Ерөнхийлөгч В.Путин "За заслуги перед Отечеством" I зэргийн одонгоор шагналаа.


Хүн төрөлхтөн сансрын уудамд аялахыг олон зуун жил мөрөөдөж ирсэн билээ. Энэ мөрөөдөл 1961 онд биелэж, Юрий Гагарин сансарт анх ниссэн юм. ЗХУ-ын сансрын нисэгчид ажил үүргээ амжилттай биелүүлсний дараа Сергей Королевийн толгойд “Эмэгтэй хүн ч сансарт нисэж чадна” гэсэн бодол төрөх болжээ. Энэ эмэгтэй нь  Валентина Терешкова байсан юм. Өнөөдөр гуравдугаар сарын 6-нд В.Терешковагийн төрсөн өдөр, 80 насны ой тохиож байна.

Сансрын анхны нислэгүүд ЗХУ, АНУ гэсэн хоёр их гүрний өрсөлдөөн дунд явагдсаныг бүгд мэднэ. Өрсөлдөөнд ЗХУ ялж байлаа. Дэлхийн анхны сансрын нисэгч ЗХУ-аас төрсний дараа америкчуудад зөвлөлтүүдээс түрүүлж, эмэгтэй хүнийг сансрын уудамд хөөргөх зорилт үлдсэн байлаа. Гэвч ЗХУ тэдэнд тийм боломж өгсөнгүй. АНУ эмэгтэй сансрын нисэгчдийн сонгон шалгаруулалт зарласан мэдээ авангуутаа Никита Хрущев Зөвлөлтийн эмэгтэйчүүдийн “Сансрын шигшээ баг” байгуулах тушаал өгсөн юм.

Сонирхолтой нь сансарт нисэхийг хүсэн, “шигшээ баг”-т бүртгүүлсэн эмэгтэйчүүд маш их байлаа. Бараг “Гоо бүсгүйн тэмцээн” болж буй мэт анхны шатанд 800 бүсгүй оролцож, дөнгөж 30 нь дараагийн шатанд үлдсэн гэдэг. Тэднийг удаан хугацаанд бэлтгэсээр шилдэг 5 бүсгүйг сонгон шалгаруулсан юм. Валентина Терешкова энэ тав дотроо шилдэг нь байсангүй, тэр ч байтугай эрүүл мэндийн үзлэгээр хамгийн сүүлд орсон гэдэг.

Бүсгүйчүүдийг маш халуун, чийгтэй орчинд байлгаж, жингүйдэлд ажиллаж сурган, шүхрээр үсрэх хичээл заажээ. Маш хэцүү байсан гэдэг. Эмэгтэй хүн ганцаараа сансрын уудамд байхад ямар байдалд орохыг судласан олон туршилт тэдэн дээр хийж байв.

Шилдэг таваас хэн нь сансарт нисэхийг Хрущев өөрөө сонгожээ. Терешкова “жинхэнэ ард түмний жирийн бүсгүй” гэсэн шалгаруулалтад хамгийн их тохирч байв. Валентинагийн гэр бүл жирийн айл, тэр өөрөө тосгонд төрсөн, нэхмэлийн үйлдвэрт ажилладаг ажилчин ангийн охин. Ингээд Терешкова дэлхийн анхны сансрын нисэгч эмэгтэй болсон юм.

Терешкова 1963 оны зургаадугаар сарын 16-нд “Восток-6″ хөлгөөр сансарт ниссэн. Маш их бэрхшээл тулгарсан ч Валентина бүгдийг нь даван туулж чадсан, жинхэнэ баатар эмэгтэй билээ.

Бие нь муудаж, бөөлжис нь цутган, газартаа холбоо барихгүй болох үе ч байлаа. Ядраад унтаж орхисон тул өөр нэгэн сансрын хөлгөөр нисэж явсан Валерий Быковский дотоод холбоогоор холбогдож байж, сэрээж байжээ.

Албан ёсны мэдээнд огт дурдаагүй ч үнэндээ Терешковагийн хувьд хамгийн том туршилт нь хөлөгт гарсан эвдрэл байлаа. Дэлхийд эргэн бууж чадахаа байж, сансрын уудамд үүрд үлдэн, үхэх аюулд ороод байхад нь Юрий Гагарин гэмтлийг засах арга олсноор Валентина Терешкова эх дэлхийдээ эргэн ирж чадсан юм.

Алтайн хязгаарт газардсан Терешкова тэр дороо өмсгөлөө тайлан хувцсаа сольж, талх, төмс идэн, квас уугаад Сергей Королевт хатуу донгодуулж байжээ.

Валентина Терешковагаас хойш олон жилийн турш эмэгтэйчүүд сансарт нисээгүй. Учир нь эмэгтэй хүний бие организмийн онцлог сансарт дасан зохицоход хэцүү байв. Одоо түүнийг залгамжлагч эмэгтэй сансрын нисэгчид олон байгаа ч анхны эмэгтэй сансрын нисэгч гэдгээрээ Валентина Терешковагийн нэр түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдсэн билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
15 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
21 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.