Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дэлхийн бүх оронд очсон бүсгүй Монголыг онцоллоо

Монголд л би сэтгэл санааны амгалан байдлыг олсон билээ.


Америкийн Коннектикут мужийн Кэсси де Пекол саяхан дэлхийн бүх оронд аялсан анхны эмэгтэй болсон билээ. Кэсси 18 сарын дотор 196 улсад очиж, шинэ рекорд амжилт тогтоосон юм. Одоо тэр дэлхий ертөнцийн талаар хамгийн сайн мэддэг хүний нэг болсон. Кэсси де Пекол дэлхийн бөмбөрцгийн 196 орноос хамгийн таалагдсан 10 орноо нэрлэжээ. Манай улс энэ жагсаалтын хэдэд байгаа гэж та бодож байна? Хамтдаа аялаад үзэцгээе.
10. АНУ

Америкийн зүүн хойно орших New England-ийн намар. Хүн бүрийн заавал очих газар.
9. Коста-Рика

Сармагчин, шинэ жимс, сайхан хөгжим, галт уул... өөр юу хэлэх вэ?
8. Перу

Амазон мөрний бороотой ой, Агуас-Кальентес хот, эртний инкүүдийн Мачу-Пикчу хотын балгас, туурь Перу улсыг миний хамгийн дуртай орны нэг болгосон.
7. Тунис

Энд Хойд Африкийг бүрэн таньж, мэдэж чадна. Эртний барилга, хөшөө дурсгалаас эхлээд Сиди-Бу-Саид хот намайг бүрэн эзэмдсэн.
6. Оман

Говь цөл, өндөр уулсын дунд нутгийн иргэдтэй хамт сууж байх сайхан шүү.
5. Пакистан

Пакистанд Азийн соёл иргэншлийг мэдэрч чадахаас гадна маш амттай хоолтой.
4. Вануату

Энд кава хийхийг харж чадна. Дэлхий дээрх хамгийн эелдэг зөөлөн хүмүүс энд л байдаг гэж би бодож байна.
3. Мальдив

Хамгийн цэнгэг ус, хамгийн цагаан элс, хамгийн сайхан наран шарлагын газар.
2. Бутан

“Барын үүр” нэртэй сүмд очсон аялал маань “Аватар” кино шиг л санагдаж байлаа. Би үүлэн дээгүүр, нарийхан жимээр алхаж явсан.
1. Монгол

Онгон байгальд гав ганцаараа байж, зэрлэг адуу тахь харахын тулд Монголыг зорих хэрэгтэй. Энэ аялалаар надад хамгийн таалагдсан, намайг хамгийн их гайхуулсан орон бол Монгол. Монголд л би сэтгэл санааны амгалан байдлыг олсон билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.12.07
Giphy 2018 оны шилдэг гиф зургаа тодрууллаа
2
2018.12.06
ФОТО: Анч шувуудын Азийн АШТ
3
2018.12.03
"National Geographic": 2018 оны шилдэг гэрэл зурганд монгол адуучны зураг багтжээ
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
34
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.