Хайх зүйлээ бичнэ үү

мин

Магнолиан хамтлаг Монголоос анх удаа "SXSW 2017" фестивальд оролцоно

Дэлхийн амьд хөгжмийн нийслэлд тооцогддог АНУ-ын Техас мужийн Остин хотод болох “South By Southwest” фестиваль нь 1987 оноос хойш зохион байгуулагдаж буй.


Энэ оны 3 сарын 10-19 хооронд дэлхийн амьд хөгжмийн нийслэлд тооцогддог АНУ-ын Техас мужийн Остин хотод зохион байгуулагдах “South By Southwest” фестивальд инди фолк урсгалаар уран бүтээлээ туурвидаг залуу Монгол хөгчимчин Магнолиан оролцохоор болжээ.

1987 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж буй "South By Southwest" (SXSW.com) фестивальд тухайн цаг үеийн дэлхийн хамгийн шинэлэг, шилдэг хөгжимчид, дуучид, хамтлагууд, кино найруулагч, зохиолч, продюсерүүд уригдан оролцож уран бүтээлээ оролцогчдын сонорт хүргэдэг билээ. Түүнчлэн дэлхийн шилдэг сэтгэгч, техник технологийн салбарын зохион бүтээгчид энэ үеэр шинэ ололт нээлтүүдээсээ танилцуулж, өдгөө дэлхийн дахинд болж буй нийгэм эдийн засгийн асуудлуудыг хөндсөн хэлэлцүүлэгүүд хийдэгээрээ алдартай. Тухайлбал өнгөрсөн жилийн интерактив салбарын хэлэлцүүлгийн нээлтийг АНУ ерөнхийлөгч асан Барак Обама нээж үг хэлсэн байдаг.

Бүтээлч салбаруудыг нэг дор нэгтгэсэн "SXSW" фестиваль уран бүтээлчдэд дэлхийд гарах боломжуудыг олгодогоороо онцлог юм.

Магнолиан нь Б. Дөлгөөний тайзны нэр. 2016 оны зун 6 дуутай “Famous Men” нэртэй богино хэмжээний цомгоо гаргаснаас хойш монголын хөгжмийн ертөнц, сонсогчдын дунд өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан. Мөн түүний анхны цомгийг гадаад дотоодын нэр бүхий цахим хуудсууд өндрөөр үнэлжээ. Тодруулбал AНУ-ын нэр хүндтэй nerdist.com-д “7-р сарын Шилдэг Цомог”-оороо нэрлэсэн.

Сонсох:

www.magnolianmusic.com www.facebook.com/magnolianmusic www.twitter.com/magnolianmusic www.youtube.com/c/magnolian www.instagram.com/magnolianmusic 


 

“The Bride & the Bachelor дууны клип:

 

“The Dream of a Ridiculous Man” дууны клип:

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
14 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
14 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
7
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.