Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Залуу хүн бүрийн мэдэх ёстой КАРЬЕРAA ӨСГӨХ ЕСӨН нууц

Брайн Вон нь 18 настайдаа коллеж төгсөж, 32 хүртэлх сая ам.долларын хөрөнгө оруулалттай МакДоналдс, Пепси зэрэг компанийг үйлчлүүлэгчээ болгож чадсан компанийг үүсгэн байгуулалцсан юм.


Брайн Вон 18 настайдаа коллежоо төгсөж 32 хүртэлх сая ам.долларын хөрөнгө оруулалттай "МакДоналдс", "Пепси"-ийг үйлчлүүлэгчээ болгож чадсан компанийг үүсгэн байгуулалцсан юм.

 Одоо 25 настай тэрээр сурталчилгааны “Kiip” гар утасны аппликешн бүтээснээр гарааны бизнесээ эхлүүлсэн нь түүнийг богино хугацаанд үнэ цэнэтэй амжилтад хүрэх түлхүүр болж өгчээ.

Та ч мөн залуу насандаа амжилтад хүрч чадна. Хүмүүсийн тэр бүр хэлж өгдөггүй карьераа өсгөх нууцыг амжилттай яваа залуу гүйцэтгэх захирал “The Cheat Code” номоороо дамжуулан хүргэж байна.

Энэхүү номонд карьераа өсгөхийг хүссэн залуу хүнд хамгийн их хэрэгтэй 70 “мэх” багтсан ба тэдгээрээс есийг нь онцлон хүргэж байна.

1. Аливааг ялгаж салгахад суралц

Хэрвээ чи хувийн асуудалтай, эсвэл стресстэй байгаа бол түүнийгээ гэртээ орхиж сур гэж Вон зөвлөж байна. “Хэрвээ найз залуудаа хаягдвал, кредит картаа хулгайд алдсан бол, эсвэл сайн найз чинь чиний найз залуудаа хаягдах шалтгаан байсныг олж мэдсэн ч ажил дээрээ энэ бүхэн хэзээ ч болоогүй мэт бай.

Ардаа орхи!

2. Айдсаа авч хая

25 настай гүйцэтгэх захирлын зөвлөж буйгаар айдсаа ялсан хүн бол өөрийнхөө байж болох хамгийн шилдэг хувилбар гэжээ. “Хийж чадахгүй зүйлээсээ бүү ай. Байгаадаа таларх. Ингэхэд байна шүү, иргэншил бий болсноос хойш хүмүүс хэрэв байгаадаа талархаагүй байсан сан бол энэ цаг үеийг хүртэл юу ч өөрчлөгдөхгүй л байсан”.

3. Өөрийгөө “худалд”

Бизнес үргэлж хувийн шинж чанарт байсаар ирсэн. Энэ нь хөрөнгө оруулагчид төсөлд чинь биш харин танд хөрөнгө оруулдаг гэдгийг бүү мартаарай.

4. Өөрийнхөө давуу талыг мэддэг бай

“Таны хэн байх, эсвэл юу хийдгээс чинь үл хамааран танд гайхалтай хүч байдаг. Энэ нь танд бусад хүмүүсээс илүү сайн хийж чаддаг ямар нэг зүйл заавал байгаа гэсэн үг. Хэрэв түүнийгээ ашиглахгүй байгаа бол та солиотой хүнээс өөрцгүй” гэж Вон бичжээ.

5. “Таг чиг” байж сур

  И-мэйл, мессэжүүд, эсвэл сошиал медиа дээрх мэдээллүүд таныг дарамтанд оруулж байна уу? Тэгвэл та ганцаараа биш. “Мэдээллийн ачаалал нь богино хугацааны ой санамжийг алдагдуулж, стресс нэмэгдүүлснээр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Хүн бүхэнтэй холбоотой байхыг хичээхээ болих хэрэгтэй.”

Үүний оронд утсаа ширээн дээрээ орхиж сошиал медиа дээр мэдээлэл оруулахаа багасгахад л хангалттай. Өдрийн хоол идэх бүртээ дэлхий ертөнцөөр нэг түүнийгээ зарлах шаардлага байхгүй гэдгийг санаарай” хэмээн номдоо бичжээ.

6. Өөрийгөө бусадтай харьцуулахаа зогсоо

Өөрийгөө бусадтай харьцуулах нь цаг гарзадсан зүйл гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Өөрийгөө хэн нэгэнтэй үргэлж харьцуулснаар алдаа гаргах нь нэмэгдэж, өөрийгөө бүтэлгүй амьтан мэтээр л төсөөлж эхэлдэг. Өдөр бүр өчигдрийнхөөсөө илүү байснаар уралдаанд түрүүлдэг”.

7. Өөрийгөө байж болох хамгийн сайнаараа харуул

“Таалагдах эсэх нь хамаагүй ч танилцуулга маш их хамаатай. Таны брэнд танилцуулга шигээ харагддаг, сонсогддог, мэдрэгддэг байх нь маш чухал” гэжээ.

8. Зай барих

Компьютерийн дэлгэцнээсээ зайгаа барих хэрэгтэй. Хүмүүстэй уулзаж шинэ туршлага хуримтлуулахыг компьютерийн дэлгэцээр орлуулах аргагүй юм. Мэдээж хэрэг тав тухтай бүсдээ байх нь амархан л даа. Гэхдээ дэлхийг бүрэн ойлгохын тулд тэндээсээ гарч жинхэнэ ертөнцтэй танилцах хамгийн чухал” хэмээн Вон зөвлөж байна.

9. Музей үзэж бай

Вон өөрийн карьер, амьдралаас урам авахын тулд өөрийгөө урлаг бас түүхээр хүрээлүүлэх хэрэгтэй гэж зөвлөж байна.

“Музей бол хүн төрөлхтний хамгийн агуу “мэх”-ний нэг мөн. Музей бол дэлхий дээрх бүхий л гайхамшгийн цөм болохоор бүтээгдсэн гэдэгт би итгэдэг. Туршиж үзвэл үүнээс маш их урам зориг авах боломжтой гэдгийг ойлгох болно.”

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
7 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.