Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Бүтээлч сэтгэлгээ: Онлайн блог “мedium.com”-ийн тухай таны мэдэхгүй 5 баримт


Блог хөтлөгчид, сэтгүүлчид төдийгүй бизнес эрхлэгчдэд өндрөөр үнэлэгдээд буй medium.com онлайн платформыг анх 2012 ондТвиттерийн үүсгэн байгуулагчид болох Эван Уиллимс, Биз Стөүн нар үүсгэн байгуулж байжээ.

Хүссэн зүйлээ бичиж, мэдлэг мэдээлэл хуваалцах, блог хөтлөх, бизнесийн зориулалтаар ашиглах гэх зэрэг олон талт хэрэгцээг хангах энэ платформ Сан Франциско хотноо эхэлсэн гарааны бизнес ба онлайнаар үнэ төлбөргүй ашиглах боломжтой.

Хэрэв та бичих, бусадтай мэдээлэл хуваалцах сонирхолтой бол энэ платформыг туршаад үзээрэй.

Бүтээлч уншигч та“мedium.com”-ийг туршихаас өмнө дараах ТАВАН баримттай танилцаарай

1. “Мedium.com”-ийг сард 17 сая хүн ашигладаг гэсэн тоо баримт байдаг

2. Бусад блог хөтлөх зориулалт бүхий платформоос ялгаатай нь бүтэц зохион байгуулалт сайтай. Жишээ нь нүүр хуудсанд “хамгийн их уншигдсан”, “онцлог мэдээлэл”, “түгээмэл” гэх зэрэг ангиллууд гарч ирэн уншихыг хүссэн бичвэрээ хайхыг хөнгөвчилсөн.

3. Хүн бүхэнд ашиглахад нээлттэй бөгөөд Фейсбүүк, Твиттер хаягаараа дамжуулан нэвтрэхээс гадна эдгээр платформтой холбож дагагчтай болох боломж нээлттэй. 

4. Та өөрийн “medium” хаягийг үүсгэн тухайн платформ дээрх бусад хэрэглэгчийг дагах, бичвэрт сэтгэгдэл үлдээх, үнэлгээ өгөх боломжтой

5. Мэдээллийг уншихад хэр их хугацаа зарцуулах вэ гэдгийг харах боломжтой бөгөөд бичвэр бүрийн гарчгийн дээд талд уншигдах хугацаа гарч ирдэг. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
9 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
29
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.