Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Cardiff Singer of the World"-ийн ШИЛДЭГ 20-Д Г.Ариунбаатар, Б.Батжаргал нар шалгарлаа


Энэ жилийн “BBC Cardiff Singer of the World” тэмцээний шалгаруулалтанд нийт 400 гаруй дуулаач оролцжээ.

“BBC” агентлагаас зохион байгуулдаг дуурийн дуулаачдын олон улсын “BBС Cardiff singer of the World” тэмцээн 2017 оны зургадугаар сарын 11-18-ны хооронд Англи улсад зохион байгуулагдах гэж байна. Тэмцээний зохион байгуулах хорооноос дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан шилдэг 20 сонгодог дуулаачийг зарлалаа.

Тэмцээн нийт найман өдрийн турш дөрвөн үе шаттайгаар зохион байгуулагдах ба шат бүхэнд оролцогчид өөрийн бэлтгэсэн хөтөлбөр, дуугаар оролцоно.

1983 онд “BBC Wales”-ийн дэргэд үүсгэн байгуулагдсан “BBC Cardiff Singer of the World” тэмцээн нь ирээдүйн сонгодог дуучдыг төрүүлэхийг зорьдог, азтай, чадварлаг оролцогчид амжилтын замналаа энэхүү тэмцээнээс эхлүүлэх боломжийг олгодог. Тэмцээний 2015 оны ялагч Надин Коутчер хэлэхдээ: “BBC Cardiff Singer of the World 2015” тэмцээний ялагч болсон үе надад зүүд мэт л санагддаг. Дуучин хүний хувиар өсөж дэвжих маш олон боломжийг олгосон энэ тэмцээний ялагч болсноороо бахархдаг” хэмээн ярьжээ.

Cardiff тэмцээний шилдэг 20 оролцогчид Монголоос Б.Батжаргал, Г.Ариунбаатар нар багтсан байна. 2015 оны тэмцээнд үзэгчдийн нэрэмжит шагналыг Монголын сонгодог дуулаач Э.Амартүвшин хүртэж байв. 

Гран-при цомын эзэн 15000 евро, “Song Prize” төрлийн ялагч 7500 евро шагналын сантай энэхүү    тэмцээний 20 шилдэг оролцогчийг Бэрлин, Хэмбург, Хюстон, Лондон, Нью-Йорк, Варшав хотуудад тус тус явуулсан шалгаруулалтаар сонгосон байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
20 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
4
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.