Хайх зүйлээ бичнэ үү

мин

Фото: “Кинг Казү” Миүра

Өнгөрсөн сарын 26-нд 50 насныхаа ойг тэмдэглэсэн алдарт хөлбөмбөгч Японы хөлбөмбөгийн лигийн хамгийн ахмад тоглогчийн рекорд амжилтаа шинэчлэсэн.


Энэ сарын 5-ны өдөр Японы хөлбөмбөгийн хоёрдугаар лигийн “Ёкохама С”, “Нагасаки” багуудын тоглолтын үеэр нэгэн түүхэн үйл явдал боллоо. “Ёкохама С” багийн довтлогч “Кинг” хочит Казү Миүра талбайд гарч, хоёрдугаар үеийн 9 дэх минут хүртэл тоглосон юм.

Өнгөрсөн сарын 26-нд 50 насныхаа ойг тэмдэглэсэн алдарт хөлбөмбөгч Японы хөлбөмбөгийн лигийн хамгийн ахмад тоглогчийн рекорд амжилтаа шинэчлэсэн нь энэ байлаа. Хэдийгээр тэр гоол оруулж чадаагүй ч 1:1 тэнцэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Казүёши Миүра 1967 оны хоёрдугаар сарын 26-нд Шизүокад төрсөн.

Дэлхийн хамгийн ахмад мэргэжлийн хөлбөмбөгч.

Японы лигийн шилдэг тоглогчоор 1, мэргэн буучаар 2 удаа тодорсон.

1993 оны Азийн шилдэг хөлбөмбөгч.

1982 онд Бразилийн “Clube Atlético Juventus” багт элссэн. 1986 онд алдарт “Сантос” багтай гэрээ байгуулсан.


1990 он хүртэл Бразилид тоглож, нийт 11 гоол оруулсан амжилттайгаар Японд эргэн ирж, “Верди Кавасаки” багт орсон.

Италийн “Женоа”, Хорватын “Динамо Загреб”, Австралийн “Сидней” багуудад тоглож байсан.

Японы шигшээ багийн бүрэлдэхүүнд 89 удаа тоглож, 55 гоол оруулсан.

1998 оны ДАШТ-д оролцох шигшээ багаас хасагдсаныхаа дараа хэвлэлийн бага хурал хийлгэж байгаа нь.

50 насны ойн бялуу.

Казү одоо ч шүтээн хэвээр.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
30
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.