Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Монголд хайгуулын ажил хоёр дахин нэмэгдэнэ гэж салбарын сайд нь хэлжээ


Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт Канадын Торонто хотод болж буй. Энэ үеэр Монголд төвлөрсөн бага хурал болсон бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж хөрөнгө оруулагчдад хандан Монголд хайгуулын ажил эрчимжиж, шинэ лицензүүд олгох тухай хэлснийг “Reuters” уламжилжээ. 

“Монголд хайгуулын ажил хоёр дахин нэмэгдэнэ гэж салбарын сайд нь хэлжээ” гарчигтай нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

Гэрэл зураг: Нүүрсний дээж хийсэн шилэн савыг Монголд байрлах Геологийн төв лабораторит халааж байна.  

Байгалийн баялгаар асар баян Монгол орон уул уурхайн хайгуулын ажлаа эрчимжүүлж, шинэ баялаг хайх ажилдаа ханцуй шамлан орж байна. Саяхан тус улс ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар болсон билээ. 

Тус улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж хайгуулын ажлын зөвшөөрлийн хэмжээгээ нэмэгдүүлэх тухайгаа өнгөрсөн даваа гарагт хэлжээ. Өдгөө нийт нутаг дэвсгэрт эзлэх хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газрын хэмжээ 9.6 хувьтай тэнцэж байгаа юм. Энэ хэмжээг 20.9 хувь болтол өсгөх төлөвтэй байгаа гэнэ. 

Уурхайчдын хэлж буйгаар Монголын зэсийн шинэ нөөц нь дэлхийд чансаагаараа тэргүүлж байгаа юм. Канадын Торонто хотод болсон уул уурхайд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр геологийн ажлаа эрчимжүүлж, хайгуул хийх талбайг нэмэгдүүлж байгаа нь хэтдээ өсөлт бий болгох тухай Ц.Дашдорж сайд хэлсэн байна. 

“Маш их газарт нутагт хайгуулын ажил хийж, лиценз олгоно” гэж тэрбээр хэлсэн юм. Гэхдээ үүнд экологийн тэнцвэрт байдлыг хадгалах учиртай газар нутаг хамрагдахгүй юм байна. 

Далайд гарцгүй Монгол Улс нь “Рио тинто”-гийн зэс, алтны “Оюу толгой” уурхайн эх орон юм. Өнгөрсөн оны зургадугаар сард “Рио тинто” компани тус уурхайд дахин 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нэмж хийх тухайгаа мэдэгдсэн юм. Энэ нь 5-7 жилийн хугацаанд хийгдэх хөрөнгө оруулалт аж. 

“Рио тинто” компанийн мэдээлж буйгаас үзвэл, “Оюу толгой” уурхай нь тус улсын эдийн засгийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг. Гэхдээ Монголд очих шууд ашиг нь хойшилчихсон байгаа аж. 2009 оны гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газар тус уурхайн 34 хувийг эзэмшиж байгаа. Тэд энэ эзэмшлийнхээ ногдол ашгийг хүртэх учиртай. 

Монгол Улсын эдийн засаг 2011-2013 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хүчээр хоёр оронтой тоогоор өссөн. Гэхдээ 2016 оноос хойш эдийн засгийн нөхцөл байдал нь хямралтай байгаа нь Засгийн газрын хэт их зардал болон түүхий эдийн экспортоос олох орлого буурсантай холбоотой аж. 

Монголын хамгийн гол экспортын бүтээгдэхүүн болох нүүрс болон зэсийн эрэлт буурч байгаатай зэрэгцээд гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Бөмбөрцгийн цөөн хүн амтай орны нэг болсон Монгол Улсын гадаад өрийн хэмжээ нэмэгдсэн нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг унагаж, Төв банк нь бодлогын хүүгээ өсгөхөд хүргэсэн байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
6
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.