Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Наранд “дурлагч” ЦЭГЦҮҮХЭЙ цэцгийн тухай таны мэдэх ёстой бүх зүйл

Цэцэг тарьдаг, цэцгэнд дуртай хэн бүхэнд зориуллаа.


Цэцэг тарьдаг, цэцгэнд дуртай хэн бүхэнд зориулж МУИС-ийн Экологийн боловсролын төвөөс энэ удаад цэгцүүхэй цэцгийн талаар мэдээлж байна.

Цэгцүүхэй

Латин нэр: Nerium
Монгол нэр: Цэгцүүхэй 
Гарал үүсэл: Марокко, Португал, өмнөд Хятад, Газар дундын тэнгис.
  
Nerium oleander нь тасалгаанд өргөн дэлгэрсэн ба цагаан, ягаан, улаан, шар, шаргал ягаан цэцгүүд дэлгэрдэг. Цэгцүүхэй ойролцоогоор 2 метр өндөр ургадаг. Маш гоёмсог цэцэгтэй, гоёмсог хэлбэртэй ургадаг ч дараах 3 зүйлийг анхаарах шаардлагатай. 

1. Хэрэв та энэ цэцгийг тарихыг хүсч байгаа бол нарлуу харсан цонхтой байх хэрэгтэй. Энэ цэцэг гэрэлсэг тул гэрэл бага тусдаг буруу харсан цонхон дээр цэцэглэх боломжгүй юм.

2. Мөн бага насны хүүхэдтэй айлд тохиромжгүй. Учир нь анхаарал татахуйц гоёмсог энэ цэцгийн бүх хэсэг нь хортой шүүс агуулдаг. Хүүхэд сонирхоод барьж тасдан амандаа хийж болзошгүй. 

3. Шилжүүлэн суулгах, тайралт таналт хийхдээ бээлий өмсч, шүүс хүрэхээс  болгоомжлоорой. 

Өвчин хортноос урьдчилан сэргийлж өвлийн улиралд сайн шүрших, саван, сармисны уусмалаар сардаа 1-2 удаа шүршиж агааржуулалтаа сайжруулж байвал сайн. Бут хэлбэртэй болсон үедээ арчилгаа нь багасдаг. Гэрлийн нөлөөгөөр далийж ургавал эргүүлэн нарлуу харуулж байрлуулаарай. Зуны улиралд тагтан дээр гаргавал илүү тохиромжтой байх болно. Цэцэглэж дуусахаар нь ишийг тэг дунд хүртэл нь тайрах хэрэгтэй. 

Цэцэглэхгүй байх шалтгаан

• Гэрэл дутсанаас: Тод хурц гэрэлтэй, байнгын цэвэр агаартай орчинд сайхан цэцэглэнэ. Гэрэл багатай бол нэмэлт гэрэлтүүлэг хийж өгөөрэй. 

• Дулаан тохироогүйгээс: Зуны улиралд 20-27 хэм, өвлийн улиралд 8-10 хэм, хавар намрын улиралд 10-15 хэм тохиромжтой. Агаарын хэмтэй уялдуулан хөрсийг хатаалгүй бага зэргийн чийгтэй байхаар усална.

• Хөрсний үржил шим, бордоо дутсанаас: Жил бүрийн хавар үржил шимтэй хөрсөнд шилжүүлэн суулгаж, хавар, зуны улиралд 15 хоногт 1 удаа эрдэс бордоогоор бордоно. Том ургасан, хүн хүчний хүрэлцээгүй үед хөрснөөс нь ухаж гаргаад шинэ хөрсөө нэмж болно.

• Тайралт хийгээгүйгээс: Учир нь тайрсны дараа ургасан шинэ мөчрөөс бундуй үүсдэг. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.