Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Жин хасах СОНИРХОЛТОЙ бас АМАРХАН 13 арга

Ходоодоо амрааж, жингээ хасах хэд хэдэн сонирхолтой аргыг танд сонирхуулъя.


Монголчуудын хяналтгүй шахам иддэг баяр бол яах аргагүй цагаан сар. Бууз, салат, сүүтэй цай болон "бонус" болсон ундаа, жүүс, айраг төдийгүй чихэр, жимс гээд л бүгдийг идэж, уусаар таны ходоод ойрын хэд хоногт багагүй ачаалал авсан байгаа. Тиймээс ходоодоо амрааж, жингээ хасаж болох хэд хэдэн сонирхолтой аргыг танд сонирхуулъя.

1. Тэмдэглэл хөтлөх

Тэмдэглэл хөтлөх нь хамгийн сайхан амралт болдгийг та мэдэх үү? Тархиа амраахын зэрэгцээ жингээ хасахыг хүсэж байвал та хоолны тэмдэглэл хөтлөөрэй. Хэд хэдэн судалгаагаар хоолны тэмдэглэл хөтөлдөг хүн хөтөлдөггүй хүмүүсээс хоёр дахин их жин хасдаг болохыг нотолжээ. Өглөөний цайндаа юу уусан, хэдэн цагаас ямар амттан идсэн зэргээ тэмдэглэвэл та хоолондоо хяналт тавьж сурахын зэрэгцээ хоол хүнсэнд үрж байгаа мөнгөө давхар тооцох боломжтой болно.

2. Зар сурталчилгааны цагийг ашигла

Үзэх дуртай кино, нэвтрүүлгийн тань дундуур гарах зар сурталчилгааны цагийг ашиглаж, тэр хугацаанд дасгал хийж, бүжиглэх гэх мэтээр өөрийгөө байнга хөдөлгөөнтэй байлгаарай. Хамгийн багадаа 2 минутын зар сурталчилгааны хугацааг ашиглан хөдөлгөөн хийснээр та тэр оройдоо гэхэд 270 калори шатаасан байх болно.

3. Өндөр илчлэгтэй хоолноос татгалзаарай

Жигнэмэг, чихэр, зайрмаг, чипс, шарсан төмс, пицца зэрэг нь таны хамгийн дуртай хоол байж болох юм. Хэрвээ та долоо хоногт эдгээр бүтээгдэхүүнээс дор хаяж зургааг иддэг бол тав болгож багасгахыг судлаачид зөвлөж байна. Долоо хоног бүр идэх тоогоо багасгаж, оронд нь хүнсний ногоо, жимс идсэнээр та хүссэн жиндээ хурдан хугацаанд хүрч чадна.

4. Долоо хоног тутмын интернэт зөвлөгөөнд бүртгүүлэх

Кэйсер Перманэнтегийн нэгэн судалгаагаар эрүүл мэндтэй холбоотой долоо хоног тутмын интернэт зөвлөмж хүлээж авдаг хүмүүс 16 долоо хоногийн дотор гэхэд илүүдэл жингээсээ хасч, амьдралын эрүүл хэв маягтай болдгийг тогтоожээ. Та бүхэн долоо хоног тутмын үнэгүй зөвлөмжийг цахим хэлбэрээр хүлээн авахыг хүсвэл энд дарж бүтгүүлээрэй.

5. Таван минутаас илүү хугацаагаар алхах

Таны нэн тэргүүний зорилго бол өдөрт дор хаяж 30 минут идэвхтэй хөдөлгөөн хийх. Өдөрт 120 ба түүнээс дээш калори шатааснаар та хүссэн жиндээ очно. Хамгийн боломжит арга бол алхах юм. Та автобус болон бусад унаагаар явахын оронд алхаж хэвшвэл бие хөших, булчин чангарах, жин нэмэхээс сэргийлэх боломжтой.

6. Шатаар явах

Хоёроос гурван минутын хугацаатай шатаар алхах нь өдрийн турш хангалттай калорийг шатаадаг байна. Энэ нь 3-6 давхар шатаар өгсөхтэй тэнцэнэ. Хэрэв та долоо хоногт 70 үе шат алхвал биеийн илүүдэл жингээ бусад хүмүүсээс 18 хувиар илүү хасах боломжтойг Харвардын их сургуулийн нэгэн судалгаагаар тогтоожээ.

7. Алхалт тоологч ашиглах

Утсан дээрээ алхалт тоологч суулгасан хүмүүс олон бий. Тэд бусад хүмүүсийг бодвол илүү их алхаж, илүү жин хасдаг байна. Хэрэв утсан дээрээ татаж авах боломжгүй байвал тусгай төхөөрөмжийг нь заавал аваарай. Ингэснээр та өглөө гүйх, өдрийн турш алхах зэрэгт илүү цаг гаргаж, үр дүнд хүрэх болно.

8. Даавуун цүнхээ бариад, дэлгүүр хэсээрэй

Ямар нэгэн хоолны газраас та бага калори агуулсан гэдэг утгаар нь тахианы махан салат авч иддэг байж болох. Гэхдээ хоолны газрын салат дор хаяж 610 калори, 1440 мг сод агуулдаг. Харин та өөрөө бүтээгдэхүүнүүдээ сонгон авч, бэлдсэнээр 230 калори, 520 мг сод буюу бусад газраас хамаагүй бага калори, сод агуулсан хоол идэх боломжтой гэсэн үг. Өөрөө сонгож, бэлдэж хийснээр та чихэр, давс болон бусад амтлагчийн орцыг хянах боломжтой. Бас ямар мах, ногоо сонгох нь ч таны өөрийн сонголт байдаг тул илүү амттай байх нь гарцаагүй.

9. Амттан идэхдээ 10 минут зарцуул

Хэрвээ та бага идэж, илүү жин хасах хүсэлтэй байгаа бол ямар нэгэн амттан идэхдээ энэ аргыг хэрэглээрэй. Үнэрлэхдээ, харахдаа тодорхой хугацааг зарцуул. Багахан хазаад удаанаар зажилж, амтанд нь төвлөр. Үүний дараа та дахиад нэг хазахыг хүсэж байгаа, эсэхээ шийдээрэй. Хэрэв идэхийг хүсэж байвал дахиад л эдгээр үйлдлүүдийг давтан хийгээрэй. Илүү удаанаар идэж, амтыг нь мэдэрснээр өөрсдийн биед хэрэгцээтэй эсэх, үнэхэээр хүсэж байгаа зэргээ ойлгоход тусалдаг байна.

10. Жимсийг уух биш идэх хэрэгтэй

Жимсний шүүс уух хэрэггүй. Харин жимс хэлбэрээр нь идвэл таны биед илүү хэрэгтэй. Та ямарваа нэгэн зүйлийг зажилснаар илүү их мэдэрч, илүү өег байдаг. Бас зажилж идсэн зүйлийг боловсруулахын тулд бие илүү их энерги зарцуулдаг байна.

11. Хамтрагчтай бол

Ганцаараа гэхээсээ илүүтэйгээр нэгэн зорилготой хамтрагчтай болвол илүү үр дүнтэй. Таныг өглөө бүр дуудаж сэрээгээд хамт гүйдэг, өдөр болгон дасгал хөдөлгөөнөө хамт хийхийг шаарддаг хүн дэргэд тань байснаар та илүү эрч хүчтэйгээр жингээ хасах болно.

12. Кофе уу

115 кофе шопуудыг оролцуусан нэгэн судалгаагаар цай болон кофе нь сүү, чихэртэйгээ нийлээд дунджаар 63 калори агуулдаг болохыг тогоожээ. Харин бусад төрлийн уух зүйлс болох сүүний холимог, халуун шоколад зэрэг нь дор хаяж 239 калори агуулдаг байна.

13. Нойроо хянаарай

Пеннсилванийн их сургуулийн судалгаагаар хэдхэн хоногийн нойрны дутагдал жин нэмэгдэхэд нөлөөлдгийг тогтоожээ. 11 өдрийн турш үргэлжилсэн судалгааны үр дүнд дутуу нойртой хоносон хүмүүс нэгээс хоёр килограм нэмсэн байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
47
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.