Хайх зүйлээ бичнэ үү

мин

Байнгын хорооны дарга Н.Энхболд Элчин сайд С.В.Чепурнойг хүлээн авч уулзав

Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав Владимирович Чепурнойг хүлээн авч уулзлаа.


Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав Владимирович Чепурнойг хүлээн авч уулзлаа.

Элчин сайд С.В.Чепурной, Беларусь, Монгол Улс бол хамтын ажиллагааны олон арван жилийн түүхэн уламжлалтай орон. Сүүлийн жилүүдэд хоцрогдонгуй байгаа худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байна. Мөн улс төрийн өндөр, дээд түвшний харилцан айлчлалыг сэргээн тогтворжуулах, парламент хоорондын харилцааг идэвхжүүлж, гишүүдийг харилцан айлчлуулах нь чухал гэж үзэж байгаагаа онцлов. Беларусь, Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хэлэлцэн тохирсон хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, гүнзгийрүүлэх асуудлыг хөндлөө.

Тэрбээр Беларусийн хууль тогтоох байгууллага буюу Үндэсний хуралд 12 гишүүнтэй Беларусь, Монголын парламентын бүлэг байгуулагдан ажиллаж байна гээд Монгол Улсын Их Хуралд ийм бүлэг байгуулагдана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Элчин сайд С.В.Чепурной, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбар, үүн дотор сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнд машин механизм, уул уурхай зэрэг олон салбарт хамтран ажиллах боломж байгааг тэмдэглэж, нэгэнт хэлэлцэн тохирсон ажил, арга хэмжээг бодит ажил хэрэг болгож үр дүнд хүргэх нь чухал байна гэдгийг онцлов.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, хоёр орны найрсаг харилцаа хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь чухал бөгөөд ийм боломж бий гэдэгт санал нэг байгаагаа тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулаад энэ хүндрэлтэй байдлыг энэ онд багтаан тогтворжуулах, цаашид ойрын 1-2 жилдээ багтаан даван туулах боломжтой гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Мөн Монгол Улсын Их Хуралд хоёр орны парламентын бүлэг удахгүй байгуулагдана гэж найдаж буйгаа дуулгалаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
12 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
22
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.