Хайх зүйлээ бичнэ үү

мин

Сүүлийн 10 жилд мансууруулах эмтэй холбоотой хэрэгт 1112 хүн холбогджээ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталлаа.


Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээнд тавих хяналт, хууль бус эргэлт, хэрэглээтэй тэмцэх, таслан зогсоох, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоох замаар урьдчилан сэргийлэх, донтсон хүнийг сайн дурын болон албадан эмчлэх нэгдсэн тогтолцоо бий болох юм.

Сүүлийн 10 жилд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, улсын хил нэвтрүүлсэн хэрэг 388 удаа бүртгэгдэж 1112 хүн шалгагджээ.

Дээрх бодисыг хилээр нэвтрүүлэх арга, хэлбэр улам нарийсч, олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа, ахуйн болон хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд нуух, бусдад дайх хэлбэрээр илгээх, товлосон газарт нууж үлдээх, төлбөр хийхдээ бусдын дансыг ашиглах болсон байна. 2014-2015, 2016 оны эхний 10 сарын байдлаар эрүүгийн 131 хэргийг шүүх хэлэлцэн шийдвэрлэж, 189 хүнийг гэм буруутайд тооцон, баривчлах, хорих ялаар шийтгэжээ.

Иймээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, алба хаагчдыг мэргэшүүлэх,  бодисын хор хөнөөлөөс хүн амыг хамгаалах зорилгоор хөтөлбөрийг баталсан юм.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл,тусламжид хамруулах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж санхүүжүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
0
36
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.