Хайх зүйлээ бичнэ үү

мин

Ж.Эрдэнэбат: Монгол хүүхэд бүр та бүхнээс үлгэр аваасай

Монголын Оюун Ухааны Академийн тамирчид нийт 41 медаль хүртсэн юм.


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр БНСУ-д болсон Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд багаараа амжилттай оролцсон тамирчдаа хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. 
Өнгөрсөн сарын 18, 19-нд болсон Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд Монгол Улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 19 тамирчин Б.Баасандорж, М.Уранбилэг багш дасгалжуулагчийн хамт оролцож 14 алт, 15 мөнгө, 12 хүрэл, нийт 41 медаль хүртсэн юм. 

Уг тэмцээнд Солонгос, Монгол, Герман, Америк, Филиппин, Япон зэрэг 15 улсын нийт 178 тамирчин 90 багц медалийн төлөө бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөн оюун ухаанаа уралдуулжээ.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд тамирчдад хандан гаргасан амжилтаар нь монгол түмэн бахархаж буйг илэрхийлээд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэж буйгаа илэрхийлэв. Мөн тэрээр, өнөөдөр энд хүрэлцэн ирсэн, олон улсын тэмцээнд өндөр амжилттай оролцсон танай академийн тамирчдаас монгол хүүхэд бүр үлгэр жишээ авч ой тогтоолтын, шатар, даамны гэх мэт оюуны болон биеийн тамир, спортын бусад төрлөөр хичээллэх нь улам бүр өргөжин тэлээсэй гэж хүсч байна гэлээ. 

Монголын оюун ухааны академийн тамирчид Солонгос, Америк, Швед, Их Британи, Хятад, Энэтхэг, Тайван, Малайз гэх мэт олон улсын оюуны спортын 42 дахь тэмцээндээ амжилттай оролцож нийт 607 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байгаа юм.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
10 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
10 цагийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
19
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.