Хайх зүйлээ бичнэ үү

мин

“Эмэгтэй хүн ойлгогдох гэж биш, хайрлагдах гэж энэ хорвоод ирсэн”

“Сайхан монгол ээж”-ээр 9 ээжийг нэрлэн өргөмжиллөө.


Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Сайхан монгол ээж” баярын арга хэмжээ өчигдөр Төрийн ордонд боллоо.

Уг арга хэмжээг УИХ-ын гишүүн Б.Ундармаа санаачилж, УИХ, Засгийн газрын эмэгтэй гишүүд хамтран зохион байгуулсан бөгөөд УИХ-ын дарга М.Энхболд баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн ээжүүдэд мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.

Тэрбээр “Гоёлоо өмсөж, зүсээ тольдсон мянган бүсгүй нэг танхимд ийнхүү зэрэгцэн суусан нь үнэхээр амьд цэцгийн хүрээлэн мэт сайхан харагдаж байна. Сайхан монгол ээжүүд, саруул ертөнцийн чимэг болсон Та нартаа баяр хүргэе.

Өэлүн эх, Бөртэ үжингээс эхлээд Сорхугтан бэхи, Мандухай хатдаар дамжин Эрдэнэбатын Оюун, Сономын Удвал ахайтны удам залгамж болж, өнөө цагт Монголоо дуурсган, монгол түмэндээ хүндлэгдэн яваа олон сайхан бүсгүйчүүдийг бид мэднэ. Манай улсын эдийн засгийн идэвхтэй хүн амын тоонд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 46.8 хувь байна. Тэд төрийн байгууллага, хувийн хэвшлийн аль алинд, эрүүл мэнд, боловсрол, урлаг соёл, хөдөө аж ахуй, барилга, зам тээвэр гээд бүхий л салбарт эрчүүдтэйгээ хамтран хөдөлмөрлөж байна.

Сонирхуулж ганц баримт дурдахад 2016 оны байдлаар төрийн албанд ажиллагсдын дотор эмэгтэйчүүд 59.4 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл төр түшиж буй эмэгтэйчүүдийн тоо, эрчүүдээс илүү байна гэсэн үг. Харамсалтай нь нь эмэгтэйчүүдийн дундаж цалин эрчүүдийнхээс 10 гаруй хувиар доогуур байгаа. Дэлхийн нийт хүн амын ажлын цагийн 2/3-ийг эмэгтэйчүүд гүйцэтгэж байгаа хэрнээ нийт орлогын 1/10-ийг хүртдэг гэсэн олон улсын байгууллагын судалгаа ч бас байгаа юм.

Тэгэхээр тогтвортой хөгжлийн зорилтод жендерийн тэгш байдлыг хангах, баялгийн үр шимээс адил тэгш хүртэх боломжийг хангах, эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийг хамгаалан, аж байдлыг сайжруулах нь зөвхөн Монголын төдийгүй дэлхий нийтийн зорилго, тэмүүлэл байсаар байна.

“Эмэгтэй хүн ойлгогдох гэж биш, хайрлагдах гэж энэ хорвоод ирсэн” гэсэн гүн ухаантан Оскар Вайлдын мэргэн үгийг энэ өдөр хүн бүхэнд сануулан хэлмээр байна.  Үр хүүхдээ сайн сайхан хүмүүжүүлсэн ижий, аав хоёр барагдаж элшгүй баялгийг бий болгодог гэсэн утгатай бас нэгэн сайхан үг байдгийг баярын энэ өдөр дурдаж, монгол эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэн, цэцэн билиг, суу алдар үеэс үед өртөөлөн дуурсах болтугай гэсэн ерөөлөөр үгээ өндөрлөе” гэв. 

Дараа нь Есөн эрдэнийг бэлгэдэн Улсад олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон үр хүүхэд төрүүлж өсгөсөн 9 ээжийг “Сайхан монгол ээж” хэмээн нэрлэн өргөмжлөл олгосон юм. Өргөмжлөлийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар гардуулан өглөө.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
3
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.