Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

БНСУ-ын одуудаас хэн нь Америкт хамгийн алдартай вэ?

“Hallyu фен” клубийн 4700 хүн судалгаанд хамрагджээ.


Дуу хөгжим болон олон ангит киногоороо БНСУ аль хэдийнэ дэлхийд нэрээ гаргасан. Дэлхийн өнцөг булан бүрт К-Поп одууд болон олон ангит киноны жүжигчдийн шүтэн бишрэгчид нь өсөн нэмэгдсээр байгаад гайхалтгүй болжээ. Тэгвэл та эдгээр одуудын хэн нь АНУ-д хамгийн их алдартай гэж бодож байна. Тус улсын “Hallyu фен” клубийн 4700 хүн судалгаанд хамрагдаж, хамгийн дуртай одуудаа нэрлэжээ.

Эмэгтэй жүжигчид

Пак Шин Хэ

Америкчуудийн хамгийн дуртай Өмнөд Солонгосын эмэгтэй жүжигчний жагсаалтын тэргүүн байрыг Пак Шин Хэ эзэлжээ. Хэрвээ та солонгос олон ангит кинонд дуртай бол түүний тоглосон ямар нэгэн киног үзсэн л байж таараа. Пак Шин Хэгийн хамгийн сүүлд тоглосон кинонуудаас “Монгол HD” телевизээр “Эмч нар” олон ангит кино гарч байгаа билээ. 

Кун Хюү Жин

Хоёрдугаар байрт Кун Хюү Жин орсон юм. Тэрбээр шүтэн бишрэгчдээ өөрийн авьяасаараа үргэлж гайхшруулсаар ирсэн. Кун Хюү Жиний тоглосон кинонуудаас хамгийн сүүлд Jealousy Incarnate (질투의 화신) нь цацагдсан юм.

IU /И Жи Ын/

Өдгөө 24 настай БНСУ-ын дуучин, жүжигчин IU буюу И Жи Ын жагсаалтын гуравдугаарт орсон байна. Танд түүний тоглосон Scarlet Heart: Ryeo (보보경심: 려) киног үзэхийг санал болгож байна. 

Эрэгтэй жүжигчид

И Мин Ху

Бидний сайн танил “Boys over flowers” киноны гол дүрийн жүжигчин И Мин Ху америкчуудын дунд хамгийн алдартайд тооцогдож, жагсаалтыг тэргүүлжээ. Тэрбээр хамгийн сүүлд “Bounty hunters” кинонд тоглосон байна.

И Жүн Ги 

Америкийн “Hallyu фен” клубийнхний судалгаанаас үзэхэд, жүжигчин И Жүн Ги хамгийн алдартай солонгос жүжигчдийн жагсаалтад хоёрдугаар байр эзэлжээ. Тэрбээр хамгийн сүүлд IU-тэй хамтран Scarlet Heart: Ryeo (보보경심: 려) кинонд тоглосон юм.

И Жон Сог

Жагсаалтын гуравдугаар байрт жүжигчин И Жон Сог орсон байна. Түүний шаргуу хөдөлмөр, онцгой байдал, бишрэм авьяас америкчуудын анхаарлыг татжээ. И Жон Согийн тоглосон хүмүүсийн үзэх дуртай олон киноны нэг нь Pinocchio (피노키오) юм.

Эх сурвалж: www.dramafever.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
2
21 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
3
Өчигдөр
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
санал болгох
1
21 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.11.24 162.158.106.187

Iu yagaad 3 t or son yum

0 Хариулах