Хайх зүйлээ бичнэ үү

мин

Нийслэлд хүчтэй газар хөдөлбөл барилгын 22-50 хувьд эвдрэл үүснэ

2016 онд улсын хэмжээнд 28 мянга орчим чичирхийлэл бүртгэгджээ.


Жил бүрийн гуравдугаар сарын дөрөвдэх лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

Энэ өдөр урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд иргэдийг сургаж бэлтгэх, таниулах арга хэмжээг орон даяар хийх юм.

Идэвхжил бүхий газарт 6.6-7.6 магниутдын хүчтэй газар хөдөлбөл хотын барилга, байгууламжийн 22-50 хувьд эвдрэл гэмтэл, нуралт болж, 30-аас дээш хүн нэрвэгдэж болзошгүй гэсэн тооцоо гарсан байна. Энэ нь гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдлийг бууруулах тогтолцоог сайжруулах, гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх шаардлагатай байгааг харуулж байгаа юм.

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 55 гаруй хувь нь газар хөдлөлтийн 7-8 ангилалд, 9 ба түүнээс дээш баллын ангилалд 20 орчим хувь нь хамрагддаг. Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш, 12 сум, суурин газар 9 ба түүнээс дээш баллын газар хөдлөлтийн чичирхийллийн бүс нутагт байна.

2016 онд улсын хэмжээнд 28 мянга орчим чичирхийлэл бүртгэгдсэн бөгөөд Монгол-Алтайн нуруу, Чуй, Цагаан шувуут, Үүрэг нуур, Бүсийн гол, Хангайн өргөгдлийн бүс, Могодын газар хөдлөлтийн голомтын бүс, Улаанбаатар хот орчмын Гүнжийн ам, Авдар уул, Эмээлт, Хустайн нуруу зэрэг газарт газар хөдлөлтийн чичирхийлэл идэвхтэй хэвээр байна. 2000 онд Улаанбаатар хот орчимд жилд 200 гаруй удаа чичирхийлэл бүртгэгдэж байсан бол 2016 онд 1800 гаруй удаа бүртгэгджээ. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
2
Уржигдар
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
3
Уржигдар
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
9 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
14
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.