Хайх зүйлээ бичнэ үү

мин

Хятадууд Байгаль нуураас цэвэр ус зөөнө

Цэвэр усны хоолойг Байгаль нуурын баруун-өмнөд хэсгээс татаж, Монголоор дамжуулан, Ланьчжоу хүртэл тавих юм.


Хятадын баруун хойд хэсгийн Ганьсу мужийн Ланьчжоу хотын захиргаа ард иргэдээ цэвэр усаар хангах нүсэр төлөвлөгөө боловсруулжээ. Энэхүү цэвэр усны нөөц нь ОХУ-ын Байгаль нуур аж. Тус нуураас 1000 км урт хоолой татаж, гурван улсаар дамжуулан, цэнгэг усыг нь шууд хотдоо авчрах энэ төсөл Ланьчжоу хотын түүхэн дэх хамгийн том төсөл юм.

Байнга ганд автдаг энэ хотод өнгөрсөн жил энэ хотод дөнгөж 380 мм хур тунадас оржээ. Төслийг санаачлагч академич Ли Лоули Их Британийн “Guardian”-д ярилцлага өгөхдөө “Техникийн асуудлыг шийдсэний дараа димломатчид энэ төслийг хэлэлцэж, хэн хэндээ ашигтай байхаар шийдвэрлэх хэрэгтэй. Энэ төсөл тийм биелшгүй зүйл биш. Хятадад тун ашигтай” гэж хэлсэн байна.
Төсөл ёсоор цэвэр усны хоолойг Байгаль нуурын баруун-өмнөд хэсгээс татаж, Монголоор дамжуулан, Ганьсугийн говь цөлийг дайруулан, Ланьчжоу хүртэл тавих юм. ОХУ-ын талаас ч энэ төслийг дэмжиж, хамтран ажиллах сонирхолтой байгаа гэнэ. Харин Сэлэнгэ мөрөн дээр барих “Шүрэн” УЦС-ыг Байгаль нуурт сөрөг нөлөөтэй хэмээн хориглуулах гэж байгаа оросууд Хятадад цэвэр ус гаргах төслөөрөө энэ нуурыг бүр мөсөн ширгээж ч магадгүй юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.31
Өмнөд Солонгос маргаашнаас эхлэн гялгар уутнаас татгалзана
2
2018.12.27
Хятадууд Украинд бөхөн үржүүлнэ
3
2018.12.18
Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулна
санал болгох
1
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
42
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.