Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

PLAYLIST: Эрчүүдийн сэтгэлийн үгтэй зурвастай хамт илгээсэн ая дууны мэндчилгээ

Бид Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан эрчүүддээ хайртай ээж, болон амраг хайртаа илгээх сэтгэлийн үгсийг ая дууны мэндчилгээтэй хамт хүргэх боломжийг олгож байна.


Бид Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан эрчүүддээ хайртай ээж, болон амраг хайртаа илгээх сэтгэлийн үгсийг ая дууны мэндчилгээтэй хамт хүргэх боломжийг олгож байна. Монголынхоо бүх сайхан эмэгтэйчүүдэд Март 8 баярын мэндийг UB.LIFE хамт олны зүгээс хүргэе!


Бид энэ эрин зуунд ихийг бүтээхээр ирсэн эрдэнэт хүмүүн билээ. Элбэрэлт ЭЭЖ, хайрт ХАНЬ, амжилт бүтээлээр дүүрэн ЭГЧ ДҮҮС, ОХИД БҮСГҮЙЧҮҮД та бүхэндээ Олон Улсын Эмэгтэйчүүдийн Баярын мэнд хүргэе. Алс хол өөр нэг газар мөн л та бүхэнтэй адил эмэгтэйчүүд янз бүрийн тэвчишгүй хэлбэрт зовж шаналж буйг марталгүй тэдэнд анхаарлаа хандуулсан МОНГОЛ ЭЭЖ-үүд байгаарай. МОНГОЛ ЭЭЖҮҮД ХОРВООГ БҮҮВЭЙЛЭХ ЁСТОЙ.


Би дотроо хүмүүсийг эмэгтэй, эрэгтэй гэж ангилах дургүй. Тиймдээ ч феминист, эмэгтэйчүүдийн эрх эн тэр гэж яриад байдаг хүмүүсийг ойлгодоггүй юм. Тийм л хэцүү амьдралыг туулчихсан, тийм л их дарлуулчихсан хүмүүс байдаг юм байхдаа гэж боддог. Лав миний амьдралд байдаг эмэгтэйчүүд ер нь их хүчирхэг хүмүүс байдаг.  Монгол хэлэнд HE, SHE эсвэл ОН, ОНА гэдэг үг байдаггүй. "ТЭР" гэсэн л үг байдаг, хэн нэгнийг хүйсээр нь ялгаж нэрлэдэггүй л гэсэн санаа. Хайртай ээждээ, Билэгжиндээ, хөөрхөн дүүдээ "Мартын 8"-ны мэндийг дэвшүүлэе. Та нарынхаа хүчээр л өдий зэрэгтэй явж байна даа.


Үе үеийн хатдын үргэлжлэл билээ та нар минь. Үргэлж дэргэд минь байх мэт санадаг үзэсгэлэнт ЭЭЖДЭЭ. Үхэн үхтлээ хамт амьдрах ухаалаг ЧАМДАА. Үндэс мөчрийн салаа өхөөрдөм ДҮҮДЭЭ. Үүрдийн үүрд үргэлжлэх МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮДДЭЭ!
Амьд байгалийн гоо үзэсгэлэн
Ариун хайрын онгон шүтээн
Аз жаргалын нандин хэлхээ
Аль бүхний дээд эрдэнэ юм шүү та нар минь
Аливааг зөөллөж,алдсаныг залруулж, эрдэнэ мэт үгсээ бидэндээ харамгүй хэлж байгаарай гээд
Олон Улсын Эмэгтэйчүүдийн Баярын Мэнд Дэвшүүлье ээ!


Хүн болгон Элон Маск Жак Ма л гэдэг юм, харин миний инспирэйшин, урам зориг, дагаж дуурайдаг хүн бол ээж минь. Төрсөн цагаас минь яаж хийхийг үзүүлсэн энэ дэлхийн хамгын шилдэг энтрепренёр. Бод л доо, ижий минь сүүлийн 20-иод жил гурван "стартап" эхлүүлсэний нэг нь би өөрөө байна даа. Олон юм нуршихгүээ ээжийг минь форбэсийн нүүрэнд "The Best Damn Mom" гээд тавиад аль...! :)


Монголчууд бид эмэгтэй хүнийг хүндлэх, эх хүнийг эрхэмлэн дээдлэх үзэл сургаалаар хүмүүжиж, үйлс заяагаа тэгшилж ирсэн түүхтэй. Алдрай үрсээ, амраг ханиа, уугуул түмнээ, улс гэрээ гэсэн бүсгүйчүүд та бүхний маань ухааны цараа, уужим сэтгэлийн үрээр айл бүрийн дээвэр дор аз жаргал бялхаж, агуу Монголын минь заяа өнөд өөдлөн дэвжиж байдаг билээ.

Хоёр мянганаар тоологдох хосгүй үнэт төрт ёс, түүхэн уламжлалаа аваад үзсэн ч, анхдугаар Үндсэн хуулиас өгсүүлээд ардчилсан Үндсэн хуулиа сөхөж харсан ч эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах, тэдний нийгмийн баталгааг дээшлүүлэх асуудал монгол төрийн эн тэргүүний бодлого байсаар ирсэн билээ. Эмэгтэйчүүд маань эрчүүдээс хоёр дахин илүү ачаа үүрдэг. Ажил үүргийнхээ хажуугаар үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, ар гэрээ айлын дайтай айл шиг авч явах хүндхэн бөгөөд хариуцлагатай, цалин хөлсгүй хэрнээ цаг наргүй их ажил тэдэнд маань оногддог. 

Эмэгтэйчүүдийнхээ ачааг хөнгөлөх, асуудлаас хуваалцах явдал эн тэргүүний зорилт байх учиртай. Та бүхэндээ Мартын 8-ны мэнд хүргэе.

Найзынхаа гэрийн цонхоор, чамайг хичээлээсээ ирж байгааг хардаг байж билээ. Хөөрхөн охин санагддаг байсаан, гэхдээ амьдралын минь цорын ганц хайр, 2 хүүхдийн минь ээж байсан гэдгийг төсөөлөө ч үгүй явж. Өөрийгөө чамд тэнцэхгүй гэж боддог байсан биз. Хожим нь хоёулаа дахиж учираад.. тэгээд гэрлэсэн... итгэмээргүй. Чамтай учиртлаа хорвоо дээр ганцаархнаа юм шиг амьдарсан... одоо 4-үүлээ болжээ хайрт минь. Амьдралын хань минь, хамгийн дотны найз, гэрэл гэгээ минь! хамгийн тэнэг, хамгийн сул дорой байгааг минь чи хардаг, гэвч хэзээ ч намайг хайрлах хайр чинь өөрчлөгдөөгүй, итгэл чинь алдраагүй. Чи хэзээ ч бууж өгдөггүй, чи хамгийн хүчтэй, хамгийн зөөлөн энэрэнгүй. Бүх амьдралынхаа туршид чамдаа талархаж, хайрлаж явдаг шүү. Би чамдаа бүхнээс илүү хайртай. 

Ээж минь намайг төрүүлсэн мөчөөсөө хойш өөрийнхөө төлөө амьдраагүй. Амьдралыг надаар хэмжиж, надад нийцтэй, надад хэрэгтэй эсэхээр нь ертөнцийг хэмждэг болсон. Өөрийгөө мартах, золиослох энэ чанар надаас лав хэзээ ч гарахгүйг мэддэг. Магадгүй эмэгтэй хүнээс л ийм зориг, сэтгэл гардаг байх. Зөвхөн энэ зориг, сэтгэлийн төлөө бүсгүй хүнийг хүндлэх, хүлцэх, итгэх хэрэгтэйг ээж минь надад ойлгуулсан. Оюун санаа минь хэдий чинээ уужим бэ, төдий чинээгээр надад ойлгуулсан...

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
2
3 өдрийн өмнө
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
3
3 өдрийн өмнө
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
санал болгох
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.