Хайх зүйлээ бичнэ үү

мин

Чөлөөт бөх: АНУ-Японы багууд Таймс-Сквер талбайд халз үзэлцэнэ

Өмнө нь тэд ОХУ, Иран, Куба, Дэлхийн шигшээтэй барилдаж байсан бол энэ жил Японы шигшээ багийг сонгон авчээ.


Тавдугаар сарын 17-нд Нью-Йорк хотын Таймс-Сквер талбайд “Beat the Streets” чөлөөт бөхийн гала шоу болно. АНУ-ын шигшээ багаас энэхүү барилдааныг  2010 оноос эхлэн найм дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Өмнө нь тэд ОХУ, Иран, Куба, Дэлхийн шигшээтэй барилдаж байсан бол энэ жил Японы шигшээ багийг сонгон авчээ.

Нью-Йорк хотын төвд, өндөр барилгуудын дунд барилдах Японы эрэгтэй, эмэгтэй шигшээ багт олимп, дэлхийн аварга бүх томчууд орсон гэж зохион байгуулагчид мэдээллээ. Тасалбар энэ долоо хоногоос худалдаанд гарч эхлэх юм.

“Beat the Streets” зохион байгуулагчдын нэг Майк Новограц “Нью-Йорк хотын түүхэн дурсгалт газарт чөлөөт бөхийн оддын барилдааныг зохион байгуулснаараа бид хүүхэд залуучуудын анхаарлыг бөхийн спортод хандуулах зорилготой. Гэмт хэрэг, сүүлийн үед өсвөр үеийнхний дунд их тохиолдох болсон таргалалтын эсрэг тэмцэлд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа хэрэг юм” гэж ярьсан байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
43
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.