Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Эрх мэдлийн хууль” номоос эшлэх 18 ХУУЛЬ

Хүчирхэг нэгэн болж, үе тэнгийхнээ хошуучлан манлайлахыг хүсэж байна уу?


Хүний нийгэм бий болсон цагаас эхлээд, хүн төрөлхтөн сүрэглэн амьдарч хамгийн хүч чадалтай нь эрх мэдлийг гартаа атгасаар ирсэн. Харин өнөө үед хүч чадалтай нь бус авхаалж самбаатай, хурц шаламгай нь эрх мэдлийг хүртэх болсон. Жинхэнэ хүчирхэг хүн хоосон нэр төр хөөх бус, сүргийн эхэнд бусдыгаа манлайлаж, олзын хамгийн томыг шүүрэгч бүргэд юм. Тэр эрх мэдэлд хүрэхэд зайлшгүй мэдэх ёстой хуулийг судлаач Роберт Грин "Эрх мэдлийн хууль" номдоо өгүүлжээ. 

1.

Эрх мэдэлтэн ичих, санаа зовох, эмээх гэдэг үгийг мэддэггүй, хүйтэн цустай байж л оргилд хүрдэг гэдгийг сана.

2.
Найз нөхөдтэйгөө харьцахдаа хашир бай, хянуур бай. Тэдний урваж, тэрслэх нь дэндүү амархан. Сайн дайсантай болъё гэвэл найзыгаа сонго. Таны найз таныг хаана нь шархдуулахаа сайн мэднэ. 

3.
Таныг унагаж болох довтолгоог урьдчилан хар, тэднийг зогсоо, аюулгүйжүүл. Учир нь нэр хүнд нэг унавал хагарсан шаазан адил эргэн эвлэх нь бэрх.

4.
Хүн таньж чадахгүй бол хүнийг сайн дүгнэж чадахгүй. Бидний нүдэнд хамгийн амархан өртдөг гаднах төрх, хувцас, яриа, үйлдэл … Бусдад буруу бодол, дүгнэлт төрүүлэхгүйн тулд эдгээрт анхаарах хэрэгтэй.

5.
Эрх мэдлийн ертөнцөд ширэнгэн ойн хууль үйлчилнэ. Ой дотор бусдыг алж, бусдыг агнаж, амь зуудаг нэг хэсэг байхад, бусдын агнасан ан гөрөөг булаадаг цөөвөр чоно, элээ зэрэг өөр хэсэг бас бий.

6.
Хэт тархмал, түгээмэл байх нь тухайн зүйлийн үнэ цэнийг доош нь татдаг. Ховор юм л хамгийн үнэтэй байдаг. Тиймээс ховрын эд, “ховор хүн” бол!

7.
Хүн гэдэг нийгмийн амьтан. Нийгэмтэйгээ бай. Таныг дайснаас хамгаалах хамгийн том бөгөөд бат бэх бамбай бол олон нийт, ард түмэн, нийгэм юм.

8.
Хэзээ ч битгий өрсөлдөгчөө дутуу үнэл. Таниас сул дорой гэж бүү бод. Та хэзээ ч өөрийн орооцолдож байгаа хүний тухай бүрэн төсөөлөлтэй болж чадахгүй. Өнөөдөр гаднаа өчүүхэн харагдах хүн, маргааш агуу эрх мэдэлтэн болсон байж ч болно. 

9.
Тэнэгүүд л зөвхөн хязгаарт зогсож, хэн нэгний талд ордог. Хэний ч талд бүү ор. Та бусдыг удирдах болно. Бусдад таныг өөрсдийнхөө хэрүүл маргаанд татаж оруулахыг бүү зөвшөөр. 

10.
Хэн бүхэн бусдаас ухаантай байхдаа дуртай байдаг. Тэгвэл хүний энэ зан дээр дөрөөлөн дайсныгаа өөрөөсөө ухаантай мэт бодогдуулан давхар санаагаа нууж болох юм. 

11.
Өөрийн хүч чадлыг баяжуул, хадгал, хураа. Та баялаг ихтэй уурхайг бий болгон түүнийгээ ашиглавал олох зүйл их. Харин нэг зүйл дээр тогтохгүй эрвэн дэрвэн нисвэл ямар зөгий биш, түүнээс юу ч олохгүй. 

12.
Өөрийгөө хэзээ ч, хэзээ ч бүү магт. Өөрийн биеийг дөвийлгөн магтсанаар та атаа жөтөө бий болгож, эсрэгээрээ өөрийгөө доромжлуулах болно.

13.
Хүмүүс таныг амархан, энгийн байдлаар зорилгодоо хүрж байгааг харан магтах дуртай. Харин ямар их хүч хөдөлмөрөөр бүтсэн тухай тэд сонсох бүү хэл, бодох ч дургүй. 

14.
Өөртөө ажигч бай. Бусдын дүгнэлтэд бүү авт. Өөрөө өөрийнхөө толь нь бай. 

15.
Сонголтыг удирд. Бусдыг өөрийнхөө тарааж өгсөн хөзрөөр тоглуул.

16.
Санаж яв. Өөрийнхөө үнэ цэнийг та өөрөө бүтээнэ. Та өөрийгөө юу гэж бодно, хүрээлэл тань тиймээр л хүлээн авна. 

17.
Өөрийн дайсандаа анхаарал хандуулах тусам түүнийг хүч чадалтай харагдуулах болно. Хүнийг нэг бол бүрэн устга. Эсвэл анхаарах ч хэрэггүй гэх үг бий. 

18.
Эцэст нь, ялалтанд бүү хөөр. Хил хязгаараа мэддэг бай. Та амжилтанд хүрэх болно.

 

Эцэст нь, эрх мэдэл таны гарт байна. Урагшаа ! 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
13 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
1
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.