Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Улсдаа үнэтэй хувь нэмэр оруулсан эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүллээ

НЗДТГ-аас санаачлан, ажиллаж буй салбартаа түүчээ болж буй есөн эмэгтэйд анх удаа хүндэтгэл үзүүлэв.


Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэлд ажиллаж, амьдарч, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан салбар салбарын тэргүүлэгч эмэгтэйчүүдэд нийслэлийн удирдлагууд болон НИТХ-ын төлөөлөгч эмэгтэйчүүд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг өглөө. Хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч дарга Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэтуул, НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал болон бусад албаны хүмүүс байв.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон НИТХ-ын төлөөлөгч эмэгтэйчүүд салбар салбарын тэргүүний ажилтнуудтай нийгэмд болон тэдний ажиллаж байгаа салбарт эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэйгээр ярилцсан юм. Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд төр захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан И.Цэрэндулам, Хот тохижилтын газарт тасралтгүй 33 жил ажиллаж байгаа Д.Баянжаргал, боловсролын салбарын тэргүүний ажилтан З.Болормаа, өндөр настан Ц.Цэрэнлхам, Соёл урлагын салбарын төлөөлөл болгож СТА Ч.Дэлгэрцэцэг, Цагдаагийн байгууллагад тасралтгүй 30 жил ажилласан, цагдаагийн хурандаа Д.Цэцэгмаа, цусны хүндэт донор Т.Алимаа, спортын салбарын төлөөлөл МУГТ, олимпийн наадмын мөнгөн медальт Д.Сумъяа, эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажилласан хүний их эмч Д.Ганцэцэг нар хүрэлцэн ирсэн юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НИТХ болон НЗДТГ-аас санаачлан, ажиллаж буй салбартаа түүчээ болж буй есөн эмэгтэйд анх удаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна. Салбар салбарын төлөөллүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлж байгаадаа баяртай байна. Энэ арга хэмжээг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар болсон” гэлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
27
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.