Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“ITB Berlin-2017” Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болж байна

Өчигдөр нээлтээ хийлээ.


ХБНГУ-ын Берлин хотноо 51 дэх удаагаа зохион байгуулагдаж буй “Ай Ти Би Берлин 2017” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн өчигдөр амжилттай нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлж БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, тус яамны сайдын зөвлөх Д.Гансүх, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх,  ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Болор нараар ахлуулсан албаны төлөөллүүд оролцлоо.

ХБНГУ-ын Берлин хотын дарга ноён Михайл Мюллер, ХБНГУ-ын Эдийн засаг, эрчим хүчний яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ирис Глайке, ‘Мессэ Берлин’ компанийн дарга Кристиан Гёке, ХБНГУ-ын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Михайл Френцэл, ХБНГУ-ын аялалын холбооны Ерөнхийлөгч Норберт Фийбиг болон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талиб Рифай нар Дэлхийн 186 орнуудын 10 мянга гаруй аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүд оролцож буй тус үзэсгэлэнгээс Монгол Улсын үзэсгэлэнгийн талбайн нээлтэнд онцолж оролцсон нь чухал ач холбогдолтой байлаа.

Дээр дурьдсан албаны төлөөллөөс гадна үзэсгэлэнд Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр тэргүүтэй ажлын хэсэг болон “МИАТ” ХХК, “Ger to ger”, “Great Chinghis Expedition”, “Tsolmon Travel”, “Juulchin”, “New Juulchin”, “Nature Tour”, “Ar Mongol Trave”l, “Star Mongolia” зэрэг компаниуд Монгол Улсыг олон улсын аялал жуулчлалын салбарт сурталчлан таниулах үүрэгтэйгээр оролцов.  

Үзэсгэлэнгийн үеэр Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын “Тогтвортой аялал жуулчлал ба Торгоны зам дагуу нутгийн иргэдийн оролцоо” сэдэвт Торгоны замын сайд нарын долоодугаар уулзалт амжилттай зохион байгуулагджээ.  

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
2
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар
3
2024.04.17
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
8
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.