Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Логан" киноны жүжигчин Дафни Киний тухай СОНИРХОЛТОЙ 10 баримт

Тэр “Логан”-д тоглохоос өмнө аавтайгаа цуг “Дүрвэгсэд” гэх телевизийн цувралд тоглож байжээ.


1. Дафни Кин Фернандес 2005 онд мэндэлсэн, Англи, Испани гаралтай жүжигчин юм. Түүний эцэг Английн жүжигчин Вилл Кин бол ээж нь Испанийн жүжигчин, театрын найруулагч, зохиолч Мария Фернандес.

2. Тэр “Логан”-д тоглохоос өмнө аавтайгаа цуг “Дүрвэгсэд” гэх олон ангит кинонд тоглож байжээ.

3. Тэр ердөө 12 настайдаа “Супер баатартай киноны бүх цаг үеийн шилдэг жүжиглэлт" жагсаалтад 17 дугаарт бичигджээ.

4. Түүний дүрийг "The Professional" киноны Натали Портманы дүртэй адилтган үзжээ. Түүнийг цаашид гайхалтай жүжигчин болно гэж олон хүн таамаглаж байна. 

5. Лора Кинигийн дүрд тоглох акробат хийдэг, тулааны урлагаар хичээллэдэг, идэвхтэй хөдөлгөөнтэй, англи болон испаниар ярьдаг хүүхдийг хайж тэд Англи болон Ирландаас 500 гаруй хүүхдийг сонгон, шалгаруулжээ. Тэндээс олоогүй тул Испанид эрлээ үргэлжлүүлсэн аж. Дафни Кинийг Испаниас олж авсан. 

6. Тэр гол дүрийн жүжигчин Хью Жэкман, найруулагч Жэймс Мэнголд нартай эхний уулзалтаасаа л дотно болсон. “Би тэдэнтэй уулзах гээд догдолж бас сандарсандаа зочид буудлын өрөөнийхөө орон дээгүүр үсэрч байлаа. Анх тэдэнтэй уулзахдаа би яаж ажилладгийг нь мэдэхгүй шинэ цаг зүүсэн байсан. Хью бугуйнаас минь барьж авдаг хэсгийг давтаж байх үед цагнаас минь ‘бип бип’ гэдэг чимээ тасралтгүй гарч байлаа. Бүгд энэ чимээ хаанаас гараад байна аа гэж гайхаж байсан ч би хэлж чадалгүй, ичиж сандарсан байсан. Гэтэл Хью миний цагнаас энэ чимээ гарч байгаа, эсэхийг асууж, намайг тийм гэж хариулахад бүгд инээлдэн, хүн болгон надтай маш нөхөрсөг харилцаж байсан. Энэ мөчөөс эхлээд би биеэ барихаа больж эхэлсэн.”

7. Түүнийг 11 настай байхад зураг авалт эхэлсэн. Харин зураг авалтын үеэр тэр хүн бүхнийг алмайруулж чадсан байна. Мэнголд анх кино зохиолыг бичиж байхдаа "The Professional" дээр гардаг Натали Портманы дүртэй төстэй нэгнийг төсөөлж байв. Яг л Н.Портманы дүр адил хүүхэд шиг харагддаг атлаа харцнаас нь насанд хүрсэн байдал харагддаг дүр. Харин Дафни супер хүч чадалтай, зэрлэг зан ааштай хүн, хүүхдийн байр байдлыг нэгэн зэрэг харуулж чадснаараа бүгдийг гайхшируулжээ.

8. Түүнийг ямар жүжигчдэд дуртайг асуухад тэр, “Зөвхөн аав ээж, Хью, Патрик Стюард гэвэл хангалтгүй. Питер Селлерс, Мэрил Стрип, Жэк Никольсон, Натали Портман, Энн Хэтэуэй, Жон Клиз, Грег Киннир нарт дуртай. Бас ‘Singin' in the Rain’ кинон дээр ‘Би түүнийг үзэж чаддаггүй юм" гэж хэлдэг жүжигчинд дуртай. Тэр гайхалтай” гэж хариулжээ. 

9. Тэр өөрийн жүжиглэх чадвар, хөдөлгөөний ур чадвараа хэдийнэ хүмүүст батлан харуулсан. Үүнээс гадна тэр дуулах дуртай. Тэр дундаа хуучны мюзиклд маш их дуртай. 

10. Найруулагч Мэнголд түүнийг цаашид X-23 буюу Лора Киннигийн дүрд авч үлдэх хүсэлтэй байгаа бөгөөд Дафни өөрөө ч үүнээс татгалзахгүй аж. Дараагийн киног хийх санаа нэг л өдөр биеллээ олж, тэд зураг авалтандаа орно гэдэгт фэнүүд нь итгэлтэй байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
39
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.