Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хэнээс үлгэр дуурайл авдаг вэ?


Монголд бизнес эрхэлж буй 200 эмэгтэй энэ баасан гарагт цуглаж, ажил хэргийн яриа хөөрөө өрнүүлэх сонирхолтой үдшийн  тов зарлагдаад удаагүй байна. “Women in Business 2017”-д оролцох эмэгтэй лидерүүд үлгэр дууриалал авдаг, Монголын хүчирхэг бүсгүйчүүдийг нэрлэжээ. Ажил, амьдрал нь тэгширсэн Монголын бизнес эрхлэгч бүсгүйчүүд хэнээс үлгэр дуурайл авдгийг хамтдаа харцгаая.   

"Наран трейд" компанийн гүйцэтгэх захирал О.Удвал 

О.Удвалыг манлайлагч хүнд байх ёстой чадамжийг өөртөө бий болгосон бүсгүй гэж нэгэн бизнес эрхлэгч эмэгтэй тодорхойлжээ. Тиймээс "Наран" дэлгүүрээр овоглогддог О.Удвал захирлаас үлгэр дууриалал авдаг гэнэ. 

Брэндийн их дэлгүүр болсон "Наран трейд"-ийг үүсгэн байгуулсан О.Удвал нь шилжилтийн салхи сэвэлзсэн 1990-ээд онд ганзгын наймаанаас бизнесийн гараагаа эхлүүлсэн гэнэ. Бизнесийн орчинд элдэв дүрэм журам үйлчилж эхлээгүй үе учраас ажил хэрэг нь амжилттай явахад түлхэц болсон гэж О.Удвал нэгэнтээ ярьсан байдаг. 

“Таван богд групп”-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Хулан

“Таван богд групп”-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Хулангаас үлгэр жишээ авдаг бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд цөөнгүй байна. Тухайлбал, хууль зүйн  “GTS Advocates” фирмийн үүсгэн байгуулагч Д.Золжаргал “Таван богд групп”-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Хулангаас үлгэр жишээ авч ажилладаг гэнэ. Түүнд Д.Хулан захиралтай хамт ажиллах завшаан тохиож байсан аж. Д.Хуланг хөдөлмөрч, дайчин, ухаалаг, үзэсгэлэнтэй гэж Д.Золжаргал тодорхойлоод, “Олон сайхан зүйлийг цогцлоосон бизнес эрхлэгч эмэгтэй гэж бодож явдаг” гэж хэлсэн байна. Түүнчлэн “Хувь хүний хөгжлийн институт”-ийн М.Алтанцэцэг ч мөн Д.Хулан захирлаас үлгэр дууриалал авдаг гэнэ. 

“Таван богд групп”-ийн Д.Хулан захирал нь “Хаан” банкны бие даасан хувьцаа эзэмшигч бөгөөд тус банкны ТУЗ-ийн гишүүн юм. 

“Петровис” компанийн ерөнхий захирал Ж.Оюунгэрэл 

“Петровис”-оор овоглосон Ж.Оюунгэрэл хатагтайгаас үлгэр дууриалал авдаг эмэгтэй удирдагч цөөнгүй байна. Тухайлбал бизнесийн талбарт хүч үзээд таван жил болж байгаа нэгэн бизнес эрхлэгч Ж.Оюунгэрэл захирлын тухай “Эмэгтэйчүүдийн манлайллыг төдийлөн дэмждэггүй байсан үеэс тодорч, товойж гарч ирсэн” гэж хэлжээ. Мөн “Three flames’-ийн Т.Хонгорзул, “Shoe’s love”-ийн Г.Чимидзаяа нар түүнээс үлгэр дууриалал авдаг гэнэ. 

“Mongol HD” телевизийн захирал Ч.Номин

Ч.Номингоос үлгэр дууриалал авдаг эмэгтэй лидерүүд олон буй бололтой. Тухайлбал, “Comf-pro”-гийн Т.Мөнхцэцэг, “U art academy”-гийн Ч.Ундрал, “Хулан-Уул”-ын М.Саруул нар түүнээс үлгэр дууриал авдаг гэдгээ илэрхийлсэн байна. 

“Гацуурт” компаниараа овоглодог Л.Чинбатын танхил охин гэдгээр нь Ч.Номинг бид эчнээ таньдаг. Харин ажил хэргийн түвшинд дэлхийн хэмжээний телевизийн олон шоуг монгол үзэгчдийн хүртээл болгож буйгаар нь түүнийг андахгүй мэдэх болсон. Тухайлбал, “Авьяаслаг монголчууд” шоуг Монголд зохион байгуулах эрхийг тэр авсан байдаг.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав

Популист хандлага давамгайлсан Монголын улс төрийн орчинд цөөн эмэгтэй УИХ-ын гишүүн болж чаддаг. Тэдний нэг нь Ц.Гарамжав юм. “Форбес” сэтгүүлийн 2015 оны Азийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэгээр шалгарсан түүнээс үлгэр дуриалал авдаг бизнес эрхэлдэг олон бүсгүй бий гэнэ. 

Тухайлбал, нэгэн эмэгтэй бизнес эрхлэгч “Бидэнд эмэгтэйчүүд хийж болдог юм гэдгийг харуулсанд нь Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд түүнд талархах ёстой гэж боддог” гэжээ.  

Дашрамд дуулгахад, "Women in business 2017"-гийн бүртгэл өнөөдөр дуусах ба дэлгэрэнгүй мэдээллийг 88113959 дугаарын утсаар аваарай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
22 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
27
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.