Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ахмад хүмүүс ЗАЛУУ БАЙХДАА юуг мэдэх байж дээ гэж зөвлөсөн бэ?

“New York Times” сониноос хүмүүс залуу байгаа дээрээ хөгшрөлт, болон тэтгэврийн амьдралын тухай мэдвэл зохих зүйлсийн талаар настай хүмүүсээс асуулга авчээ.



“New York Times” сониноос хүмүүс залуу байгаа дээрээ хөгшрөлт, болон тэтгэврийн амьдралын тухай мэдвэл зохих зүйлсийн талаар настай хүмүүсээс асуулга авчээ.

I. Өөрийн мэдрэмжийг ашигла

"Тэд хэлэхдээ бид хуримтлуулах, өгөх, бас амьдрах хэрэгтэй гэдэг. Эдгээр үгс миний амьдралын уриа байх ёсгүй байсан юм". 

-Нэнси Дэрст, 76 настай

Тэвчээртэй бай. Улс төрийн нөхцөл байдал, ямар нэг бодлого амьдралынхаа чухал шийдвэрийг гаргах шалтгаан байх ёсгүй. 

-Ричард Шоберг, 75 настай 

2. Төлөвлөгөө

Гэрлэлт, хүүхэдтэй болохоор төлөвлөхийг хүсч байгаа бол гэртээ үүрд үлдэхийг хүсч буй эсэхээ өөрөөсөө асууж үзээрэй. Хүүхдүүтэйгээ ойр амьдрахыг хүсч байна уу? Эхнэр чинь хэр удаан ажиллах бол? 

-Брэд Бэзник, 58 настай 

"Одооноос 40 жилийн дараах амьдралынхаа тухай бодож эхлэ. Чи энэ хугацааны дараа юу хийж байх вэ? Чамд юу байх вэ?". 

-Маргарито Родригуэз, 82 настай 

 "Би ирээдүйдээ зориулж илүү их мөнгө хуримтлуулж эхлэх байсан".  

-Жиралд Бернэбей, 76 настай

3. Өөрийгөө эхэнд тавь

Боловсролын зэрэгтэй бол. Би нөхрийнхөө боловсролын төлөө өдөр шөнөгүй хөдөлмөрлөдөг байсан. Чиний боловсрол чамтай л хамт үхнэ.

– Дру Ивартс, 82 настай  

4.  Идэвхитэй, эрүүл бай

Би 10 жилийн өмнө тэтгэвэрт гарах хүртлээ фермд ажилласан. 1200 акрын талбайд ажилладаг байв. Одоо хөгширсөн хэдий ч 450 акр талбайд өлхөн ажиллачихдаг. Эрүүл мэнд бол хамгийн том хүчин зүйл. Хэрэв эрүүл, идэвхтэй байж чадвал ололт бүхэн чинийх болно. 

-Жиралд Бирнабей, 76 настай

Чи хүссэнээрээ мөнгө олж, хуримтлуулах боломжтой. Гэсэн ч их мөнгөтэй болох цагт эрүүл мэндээ алдвал тэр их мөнгийг хуримтлуулсны хэрэг бий гэж үү?

-Альберт Зона, 65 настай 

Хооллолтондоо анхаар. Дасгал хөдөлгөөн сайн хий. Булчингуудаа хөгжүүлэхгүй л бол хамаг биеэ хөдөлгөж, удирдаж чадахгүй болох юм шиг дасгал хөдөлгөөн хийж бай. 

-Лиз Маккорд, 66 настай 

 5. Харилцаагаа “усла”

Тэтгэвэрт гараад сайхан амьдрахад нөлөөлдөг хамгийн чухал зүйл нь эхнэр, нөхөртэйгээ харилцах харилцаа байдаг юм билээ.  

-Сюзан Жин, 75 настай 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
46
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.