Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

2017 оны тренд хувцаслалтууд

Загвар зохион бүтээгчид энэ жилийн тренд хувцаслалтыг тодорхойлсон байна. Эрхэмсэг, эмэгтэйлэг хувцаслалт дахин эргэн ирлээ.


1. Торгон даашинз

Торгон, намирсан, хагас дугуй хэлбэртэй даашинз 2017 оны тренд.

2. Цэцгэн хээ

Тод өнгө, цэцгэн хээ бүсгүй таныг бүр ч ялдам харагдуулна. Цэцгэн хээтэй хувцсыг зөвхөн зун өмсөх албагүй. Жихүүдэс хүрэм хүйтний улиралд ч өмсөх боломжтой. Тэр үед зуныг илтгэсэн бяцхан цэцгэс таны сэтгэлийг дулаацуулна.

3. Чөлөөт хувцаслалт

Сул хувцас тухтай мэдрэмжийг төрүүлдэг. Дэлхий дахины загварын хорхойтнууд чөлөөт хувцаслалтыг илүүд үзэх болсон. Хэрэв та сул загварыг сонгож байгаа бол дараах зүйлсийг анхаарахыг зөвлөж байна.

  1. Гурваас дээш өнгийн хувцсыг сонгохгүй байх
  2. Хурц тод, том олон төрлийн логоноос зайлсийх
  3. Аксессураас аль бол зүүхгүй байх

4. Богино цамц

2000 онд моодонд орж байсан богино цамцууд эргэн ирлээ. Эмэгтэй хүний бэлхүүсийг тодотгосон цамц нь өмд, шорт, банзал зэрэгтэй төгс зохицоно.

5. Судал

Загвар зохион бүтээгчид судалтай цамц, өмд, цүнх, даашинзыг сонгохыг зөвлөж байна. Судалнууд таныг илүү гуалиг, өндөр харагдуулна гэдэгт итгэлтэй байна.

6. Хаки буюу гүн ногоон

Стилистүүд хаки өнгийг сонгох болсон шалтгаан нь эмэгтэйчүүдийг илүү эрхэмсэг, тансаг, эмх цэгцтэй харагдуулдагт оршдог гэнэ. Энэ өнгийг зарим хүмүүс цэргийн өнгө гэж хэлэх нь элбэг бөгөөд илүү тохиромжтой ч юм шиг.

7. 50 төрлийн ягаан өнгө

2016 оны тренд өнгө улаан хүрэн байсан. Тэгвэл энэ жилийн тренд ягаан өнгө байх нь. Ягаан өнгө нь дотроо 50 төрөл байдаг. Цайвар, гүн гэх төрлүүдээс алийг нь ч сонгосон гарцаагүй бүгд энэ жилийн тренд.

 

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.02
TC Candler: "2018 оны хамгийн сайхан 100 залуу"
3
2018.12.28
ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
3
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.