Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монголчууд Аргентин улс руу визгүй зорчихоор боллоо

Хоёр улсын төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо болов.


Монгол Улсын Гадаад харилцааны яам, Аргентин Улсын Гадаад хэрэг, шашны асуудал эрхэлсэн яам хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо боллоо.

Энэ үеэр хоёр тал бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх хэлэлцээрийн төслийг тохирч, үзэглэв. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар манай иргэд Латин Америкийн орнуудаас Чили, Перу, Мексик, Колумби, Куба, Бразил, Аргентинд хөнгөлөлттэй зорчих зохицуулалттай болж байгаа юм.

Зөвлөлдөх уулзалтад оролцсон Монголын төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Аргентины төлөөлөгчдийг Аргентины Гадаад хэрэг, шашны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Элчин сайд Густаво Злаувинен нар тус тус тэргүүлж, хоёр талын албаны хүмүүс байлцав.

Уулзалтаар хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааны ойрын зорилтууд, боломжит салбарын талаар дэлгэрэнгүй ярилцав. Тухайлбал, талууд хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах нөөц бололцоо байгааг санал нэгтэй тэмдэглэв. Аргентин Улс нь малын гоц халдварт өвчнийг бүрэн устгасан туршлагаасаа хуваалцаж, энэ чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв. Тус улс Индонез Улсад сүүн бүтээгдэхүүний технологийг сайжруулах, Камбож Улсад малын эрүүл ахуйг хангах, дархлаажуулах, олон улсын стандартад нийцсэн үхрийн махны үйлдвэрийн технологи нэвтрүүлэх, Армени Улсад дэвшилтэд технологид суурилсан газар тариалан хөгжүүлэх чиглэлээрх  хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ.

Хамтын ажиллагааны хүрээнд манай ХХААХҮ-ийн сайдыг тус улсад айлчлуулах, Аргентины ХАА-н технологийн Холбооны мэргэжилтнүүдийг Монголд ажиллуулахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг дэмжиж ажиллахын чухлыг талууд чухалчилав.

Улмаар Буэнос Айросын Үндэсний Их сургууульд хөдөө аж ахуйн чиглэлээр монгол оюутан сургах, Аргентины Дипломатын Академид монголын дипломатуудыг суралцуулах боломжийг  хайж ажиллахаа илэрхийлсэн юм.

Мөн НҮБ, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаа, Зүүн Ази болон Латин Америкийн орнуудын хамтын ажиллагаа (ФЕАЛАК) зэрэг бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов.

Монгол, Аргентины хооронд 1971 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс 2016 онд Аргентинаас 1.5 сая орчим ам.долларын бүтээгдэхүүн худалдан авснаас бяслаг, шар буурцагны тос, шоколад, какао агуулсан бүтээгдэхүүн, хатаасан жимсний импорт зонхилсон байна. Манай улс Латин Америкийн орнуудаас Мексик, Бразил, Колумб, Куба, Парагвай, Аргентин  зэрэг улстай ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмтай ажиллаж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
21
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.