Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

100 хувийн тэтгэлэгтэй сурч болох дэлхийн таван улс

Гадаадад сурахын тулд мөнгөө хуримтлуулах шаардлаггүй боллоо.


Гадаадын их дээд сургуульд сурахыг хүсдэг хүмүүс цөөнгүй. Гадагшаа сургуульд явахын тулд их хэмжээний мөнгө шаардлагатай болдог. Тэгвэл өндөр хөгжилтэй зарим орны их сургууль гадаад оюутнуудыг сургалтын төлбөрөөс хөнгөлөөд зогсохгүй, тэдэнд байр, сар болгон тодорхой хэмжээний мөнгөн тэтгэмж олгодог аж. Энэ бүх боломжийг ашиглахын тулд танд зөвхөн хүсэл байгаад хангалтгүй. Олон шат дараалалтай шалгуурыг хангаснаар авах боломжтой.

1. Их Британи

Их Британид ойролцоогоор 40 гаруй алдартай их сургууль гадаад оюутнуудад тэтгэмж олгодог.

Давуу тал: Оксфордын их сургуульд эдийн засгийн чиглэлээр мастерт суралцахыг хүсвэл жилд 20 мянган фунт (60 сая төгрөг)-ийн тэтгэлэгт хамрагдах боломжтой. Их Британийн "Chevening" хэмээх сар болгоны тэтгэмж, ирж буцах зардал зэргийг багтаасан үндэсний хэмжээний тэтгэлгийг сонирхоорой.  

Тэтгэлэгийн хэмжээ: Жилдээ 20 мянган фунт (60 сая төгрөг)

2. ХБНГУ

ХБНГУ-д суралцахыг хүсвэл олон улсын оюутан солилцооны хөтөлбөр болох DAAD-ыг сонгоорой. Үүнд хамрагдахын тулд Та баклаврын дипломтой байх шаардлагатай.

Давуу тал: Тус хөтөлбөрт багтснаар өөрийн хүссэн мэргэжлээр суралцна. Хөтөлбөр дуссныхаа дараа Германд өөрийн мэргэжлээрээ ажиллах боломжтойгоороо давуу талтай.

Тэтгэлэгийн хэмжээ: Сардаа 750 евро (хоёр сая төгрөг)  

АНУ

АНУ-ын тэтгэлэг нь дэлхий дахинд Фулбрайтын программын дагуу явагддаг байна. Тус хөтөлбөрт багтахын тулд 30-аас доош насны хүмүүс хамрагдах боломжтой.

Давуу тал: Та тус хөтөлбөрт хамрагдснаар гэр бүлийн хамт АНУ руу явах боломжтой.

Тэтгэлэгийн хэмжээ: 2500-2900 ам.доллар (6.5-7.3 сая төгрөг)

Франц

Францад олон улсын оюутнуудад туслах зорилготойгоор үндэсний хэмжээний тэтгэлэг олон байдаг. 35-аас доош насны баклаврын дипломтой хүмүүс тус тэтгэлэгүүдэд хамрагдах боломжтой.

Давуу тал: Шинжлэх ухааны болон технологийн чиглэлээр суралцахыг хүссэн хүмүүс хөтөлбөрт хамрагдах боломж их байдаг.

Тэтгэлэгийн хэмжээ: сардаа 767 евро (хоёр сая төгрөг)

Швед

Тус улс "Visby" хэмээх нэг жилийн хугацаатай тэтгэлэгт хөтөлбөр зарладаг. 

Давуу тал: Оюутан нэг жилийн хугацаанд онц сурч чадвал хугацаагаа сунгах боломж бий. Мөн таван сарын турш нэмэлт тэтгэмж олгодог.

Тэтгэлэгийн хэмжээ: 900 SEK (2.4 сая төгрөг)

Эх сурвалж: AdMe.ru

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.