Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Тэтгэвэртээ суусан” Ерөнхийлөгч Барак Обамагийн дараагийн төлөвлөгөө юу вэ?

Ерөнхийлөгчийн албан үүргээ амжилттай хүлээлгэж өгсний дараа Барак Обама гэр бүлийн хамтаар Вашингтон хотноо Цагаан ордноос холгүйхэн орших тансаг харшид бага охин Саша Обамаг ахлах сургуулиа төгсөх хүртэл амьдрах гэнэ.


Ерөнхийлөгчийн албан үүргээ амжилттай хүлээлгэж өгсний дараа Барак Обама гэр бүлийн хамтаар Вашингтон хотноо Цагаан ордноос холгүйхэн орших тансаг харшид бага охин Саша Обамаг ахлах сургуулиа төгсөх хүртэл амьдрах гэнэ.


55 насандаа Ерөнхийлөгчийн албаа хүлээлгэж өгсөн тэрбээр АНУ-ын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхийлөгч. Тиймээс албаа хүлээлгэж өгсний дараа ч нийгэмд амжилт олох бүрэн боломжтой.


АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трампын тангараг өргөх ёслол болсны дараа Барак Обама гэр бүлийн хамтаар Калифорни мужид байх Палм Спрингст амрахаар явжээ. Тэрбээр хэсэгтээ амарч, ном бичиж нам гүм амьдрахаар төлөвлөж байгаа аж. 


Түүний карьерын дараагийн алхам юу бол. Үүнтэй холбоотой таван таамаглал, баримтыг танилцуулъя. 
1. Гэр бүлийн сан
АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама болон түүний гэргий нар өөрсдийн “The Obama Foundation” санг Чикаго хотын өмнөд хэсэгт үүсгэн байгуулжээ.

Энэхүү мэдэгдлийг хийсэн бичлэгтээ Барак Обама хэлэхдээ: “Цагаан ордонд найман жил амьдарсны дараа Мишель бид хоёр дахин энгийн иргэд боллоо. Бидний сан Чикаго хот, АНУ, цаашлаад бүх дэлхийг хамарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Номын сан, музейн нэгэн адил энэ сан иргэдийн төлөө оршдог, ажилладаг сан байх болно” хэмээн ярьжээ.


2. Нийгмийн оролцоо 
Барак Обама өнгөт арьст болон латин америк ядуу гэр бүлийн хөвгүүдийн хөгжилд анхаарч, дэмжлэг үзүүлдэг “My Brother’s Keeper Alliance” хэмээх байгууллагатай хамтран ажиллахаа мэдэгдэв. 


3. Цагаан ордонд өнгөрүүлсэн амьдралыг нь өгүүлэх ном 
Тэрбээр Цагаан ордонд өнгөрүүлсэн найман жилийнхээ тухай өгүүлэн ном бичих гэж буй. Ерөнхийлөгч асан Обамагийн “Ааваасаа өвлөсөн мөрөөдөл”, “Мөхөшгүй найдварын гал” номнууд нь дэлхий даяар хамгийн олон борлогдсон номонд тооцогддог. Намтар номынх нь төлөө хэвлэлийн компани түүнд 10-20 сая ам.доллар төлөх аж. 


АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Буш өөрийн намтар номыг 15 сая ам.доллар, Билл Клинтон 7 сая ам.доллараар бичиж байжээ.


4. Их сургуулийн профессор 
Тэрбээр 1992-2004 онд Чикаго хотын хуулийн их сургуульд багшилдаг байжээ. Олон хүн түүнийг дахин багшилж эхэлнэ хэмээн таамаглаж байна.

Магадгүй Колумбын их сургууль, эсвэл Харвардын Хуулийн сургуулийн анхны өнгөт арьст профессор болж ч магадгүй гэнэ. Учир нь Обама “Би хичээл заах дуртай. Анги танхим, оюутнуудыг санаж байна” хэмээн 2014 онд өгсөн нэгэн ярилцлагадаа ярьжээ. Харвардын их сургуулийн профессорын жилийн дундаж орлого 200 мянга орчим ам.доллар байдаг аж.


5. NBA сагсан бөмбөгийн багийн эзэмшигч
Ерөнхийлөгч асан спортод тун дуртай нэгэн. Тэр дундаа сагсан бөмбөгт нугасгүй тэрбээр түүхэн дэх хамгийн сайн сагсан бөмбөгч Ерөнхийлөгч юм.

Тэр энэ спортод ч дуртай, мөн бизнест нь ч сонирхолтой гэнэ. 

Үүгээр зогсохгүй Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, Б.Обама NBA-ийн аль нэг багийг эзэмших тухай холбогдох хүмүүстэй уулзжээ. Тэрбээр “Chicago Bulls” багийн шүтэн бишрэгч учир энэ багийг эзэмших магадлал тун их байгаа аж.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.19
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
санал болгох
1
2 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
21 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.