Хайх зүйлээ бичнэ үү

мин

Монголын Засгийн газар “Оюу толгой”-д эзэмшдэг 34 хувиа зарахгүй

Шинжээчдийн хэлж буйгаар Монголын Засгийн газар “Оюу толгой”-н 34 хувийг зарах магадлалтай байгаа нь “Рио тинто”-гийн энэ уурхайд эзэмших эзэмшлээ нэмэгдүүлэх сонирхолтой уялдаж байна.


Нүүрс, төмрийн хүдэр тэргүүт уул уурхайн түүхий эдийн үнэ огцом буурснаас болж “Рио тинто” компани дээрх эрдсийн салбаруудаасаа татгалзаж, хөрөнгөө зарж эхэлсэн талаар өмнө нь бид мэдээлсэн. Өнгөрсөн оны хавраас эхэлж “Рио тинто” компани Монголын Оюутолгой төсөлд эзэмшдэг эзэмшлээ нэмэгдүүлэх сонирхолтой байгаа талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан билээ. 

Тэгвэл зарим шинжээч Монголын эдийн засгийн нөхцөл байдал тааруухан байгаа энэ үед Засгийн газрыг Оюутолгой төслийн эзэмшлээ зарж магадгүй гэж таамаглаж эхэлсэн байна. Тиймээс энэ долоо хоногт Канадын Торонто хотод болсон уул уурхай хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалтын үер бөмбөрцгийн сэтгүүлчид Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоос дээрх асуултыг асуужээ. Ингээд Монголын Засгийн газарт “Оюу толгой” компанид эзэмшдэг 34 хувиа зарах сонирхол байхгүй байгааг олж мэдсэн байна. 

“Reuters’ агентлагийн цахим хуудаст гарсан “Монголын Засгийн газар “Оюу толгой”-д эзэмшдэг 34 хувиа зарахгүй” гарчигтай нийтлэлийг орчуулан хүргэж байна. 


Зэс, алтны Оюутолгойн аварга төсөлд эзэмшдэг 34 хувиа  Монголын Засгийн газар зарах ямар ч төлөвлөгөөгүй байгаа гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал тааруу байгаа учраас “Оюу толгой” компанид эзэмшдэг 34 хувиа Монголын Засгийн газар зарж магадгүй гэж зарим шинжээч хэлж байсан юм. Тус улсын Засгийн газар ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт  хамрагдсан байгаа билээ. 

“Оюу толгой” компанийн 34 хувийг Монголын Засгийн газар, үлдсэн 66 хувийг “Turquoise hill resources” компани эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, “Оюу толгой” компанийн 51 хувийг уул уурхайн гигант “Рио тинто” компани эзэмшиж байна. 

Аж үйлдвэрийн салбарын тоглогчдын хэлж буйгаар Монголын Засгийн газар эзэмшлийнхээ 34 хувийг зарах магадлалтай байгаа нь “Рио тинто”-гийн энэ уурхайд эзэмших эзэмшлээ нэмэгдүүлэх сонирхолтой уялдаж байна. 

Тиймээс энэ долоо хоногт Канадын Торонто хотод болж өнгөрсөн уул уурхайн хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоос энэ талаар тодруулсан юм. Тэрбээр “Манай Засгийн газар Монголын эдийн засагт сайн байж болох арга хэмжээг авч эхэлсэн. Гэхдээ яг одоогийн байдлаар, “Оюу толгой” компанийн 34 хувийг зарах талаар ярихгүй байгаа. Гэхдээ цаашдаа үйл явц хэрхэхийг анхааралтай ажиглана” гэж “Reuters” агентлагт ярьжээ. 

Харин “Рио тинто” компани энэ асуултад хариулт өгөхөөс татгалзсан байна. 

Геологичид Монгол бол дэлхийн хамгийн сайн зэсийн нөөцтэй орон гэж хэлдэг. Тэд Оюутолгой төслөөс ч том зэсийн орд хайж олох боломжтой гэж үздэг юм. 

Дашрамд сануулахад, энэ долоо хоногт тус улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Монгол Улс хайгуулын ажлаа эрчимжүүлж, шинэ лиценз олгож эхэлсэн гэж мэдэгдсэн билээ.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
2
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.