Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Баку Их Дуулга” тэмцээн эхэллээ

Д.Амартүвшин Азербайжаны залуу бөх Вализада, Узбекистаны Тилолов нарын ялсантай, 66 кг-д Г.Хэрлэн Азербайжаны Эмиль Хасановтай таарсан байгаа.


Өнөөдөр Азербайжаны нийслэл Баку хотын Гейдар Алиевийн нэрэмжит спорт цогцолборт “Бакугийн Их Дуулга” жүдо бөхийн тэмцээн эхэллээ. Энд дэлхийн 31 орны 183 хүчит жүдоч аваргын алтан медаль, шагнал, чансааны онооны төлөө өрсөлдөнө. Шагнал ч багагүй, нийт сан 154 мянган ам.доллар.
1-р байр: 5000 доллар (тамирчин 4000 USD, дасгалжуулагч 1000 USD)
2-р байр: 3000 доллар (тамирчин: 2400 USD, дасгалжуулагч 600 USD)
3-р байр: 1500 доллар (тамирчин: 1200 USD, дасгалжуулагч 300 USD)
Энэ жил Бакуд олон алдартан ирсэн. Нутгийн эзэн Азербайжан 28 эрэгтэй, 22 эмэгтэй бөх мэдүүлсний дотор 73 кг-ийн дэлхийн чансааг тэргүүлэгч Рустам Оруджов, түүнийг Парист ялсан залуу авьяастан Хидаят Гейдаров, жиндээ хоёрт жагсаж байгаа Орхан Сафаров, Эльмар Гасимов нар багтжээ. Жүдо бөхийг хүн төрөлхтөнд бэлэглэгч Японы шигшээ баг хэзээ, хаана ч олны сонирхлыг татдаг. Бакуд зодоглох Арлын орны багт олон улсын тавцанд нэрээ гаргаж байсан ч тогтвортой сайн барилдаж чадаагүй тамирчид орсон байна. Торү Шишимэ, Томофүми Такажо, Рики Накая, Кенья Кохара, Юүсүкэ Кобаяши, Таичи Күгимарү нар Наран орны нэрийн өмнөөс барилдана. 100 кг-д олимпийн медальт Гасимов, Дюссельдорф Гран Пригийн аварга Тома Никифоров, шагналт Майкл Коррел, дэлхийн аварга Эльхан Маммадов, сүүлийн үед тодроод байгаа эстон бөх Григорий Минашкин нарын өрсөлдөөн сонирхолтой. 73 кг-д Оруджов, олимпийн хос медальт Шавдатуашвили, Загребийн Гран при тэмцээний аварга Дмитро Канивец, олимпийн медальт Миклош Унгвари, дэлхийн аварга, 2012 оны олимпийн медальт Рики Накая, Азербайжаны залуу од Хидаят Гейдаров нар байна. Харин хамгийн сонирхолгүй жинг 90 кг гэж шинжээчид үзжээ. Бакуд ирсэн энэ жингийн хамгийн том бөх нь дэлхийн чансаанд 17-д жагсаж байна.
“Их Дуулга” гурван өдөр явагдана. Баасан гаригт эрэгтэй 60кг, 66кг, эмэгтэй 48кг, 52кг, 57кг, Бямбад эрэгтэй 73кг, 81кг, эмэгтэй 63кг, 70кг, бүтэн сайнд хүнд жингийнхэн 90кг, 100кг, +100кг, 78кг, +78кг барилдах юм.  
“Бакугийн Их Дуулга” тэмцээнд манай улсаас зургаан тамирчин оролцоно. 60 кг-ын жинд Д.Амартүвшин, 66 кг Г.Хэрлэн, 73 кг Г.Одбаяр, 81 кг О.Ууганбаатар, +100 кг Ө. Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн 78 кг-д Ц.Наранжаргал нар барилдана. Өнөөдөр Д.Амартүвшин Азербайжаны залуу бөх Вализада, Узбекистаны Тилолов нарын ялсантай хэсгийн аваргын төлөө, 66 кг-д Г.Хэрлэн Азербайжаны Эмиль Хасановтай таарсан байгаа.   
Энэхүү тэмцээн нь 2011 оноос эхтэй. “Бакугийн Гран При” нэртэйгээр хоёр жил зохиогдоод 2013 оноос “Их Дуулга” болсон.
“Баку Гран При 2011”
Мөнгө- 60 кг Ч.Болдбаатар, 48 кг М.Уранцэцэг

“Баку Их Дуулга 2013”
Алт- Д.Амартүвшин 60 кг, Д.Төмөрхүлэг 66 кг, Мөнгө- Г.Отгонцэцэг 48 кг, А.Цолмон 52 кг, Э.Эрдэнэбилэг 100 кг. Хүрэл- Д.Сумьяа 57 кг

“Баку Их Дуулга 2014”
Алт- М.Уранцэцэг 48 кг

“Баку Их Дуулга 2015”
Мөнгө- С.Ням-Очир 73 кг

“Баку Их Дуулга 2016”
Алт- Г.Болдбаатар 60 кг, Хүрэл- М.Бундмаа 52 кг

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
27
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.