Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Төрийн байгууллагууд авлигын эсрэг хамтран ажиллана

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр эрчимтэй ажиллах аж.


“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, сурталчлан таниулах, авлигын эсрэг ажлыг эрчимжүүлэх чиглэлээр төрийн байгууллагууд хамтран ажиллана.  Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газраас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр ба төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нар оролцов.

“Авлигатай тэмцэх ажилд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоо чухал. Цаашид авлигажсан, хүнд сурталтай төрийн үйлчилгээнээс татгалздаг хандлагыг иргэд, олон нийтийн дунд бий болгож, иргэдийн хяналтыг бүрдүүлэхийн төлөө ажиллана” гэж Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Х.Энхжаргал хэлэв.

Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ сарын 13-наас Авлигатай тэмцэх газрын долоон баг яам, агентлаг, нийслэл, дүүргийн төр, захиргааны байгууллагад нэг сарын хугацаанд ажиллах юм. Ажлын хэсгүүд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, авлигын эсрэг хуулийн хэрэгжилттэй танилцах, иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдлийн үнэлгээ хийх, сургалт зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг үүрэг хүлээсэн байна.

Уулзалтад Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат оролцлоо. Тэрээр “Байгаа бодит нөхцөл, байдлаа үнэн мөнөөр нь гаргах нь чухал. Авлигатай тэмцэх ажлыг улс төр, улстөржилт, хувийн ашиг сонирхлоос ангид байлгах, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, ухуулан таниулах чиглэлээр хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллахад анхаарах хэрэгтэй. Авлигаас ангид, авлигагүй Монгол Улсын төлөө төрийн өндөр албан тушаалтан, хариуцлагатай алба хашиж байгаа хүмүүс онцгойлон зүтгэх ёстой” гэж яам, агентлагийн удирдлагуудад захилаа.

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг УИХ 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталсан юм хэмээн Засгийн гарын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
санал болгох
1
23 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
4
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.