Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Зөвлөгөө: Хэрхэн шөнөжин уусан ч согтохгүй байх вэ?

Нүүр дүүрэн инээмсэглэсэн Жим Коч гэгч эр надтай, чамтай, эсвэл гудамжинд яваа нэгний адил жирийн хүн авч бааранд орсныхоо дараа жинхэнэ од болж хувирдаг.


 

Жим Коч гэгч энэ залуу шар айрагны тухай их сайн мэддэг. Тэр энэ чадвар амьдралыг чинь өөрчилж болно гэдгийг ч мэднэ. “Телевизийн сурталчилгаан дээр гардаг залуу” гэдгээр нь хүмүүс түүнийг мэддэг ба жинхэнэ нэр нь хэн болохыг ч мэдэхгүй. Учир нь хүмүүс хэт их согтсон байдаг учраас түүний нэрийг тогтоодоггүй байж мэднэ.
“Boston Beer Company”-ийг үүсгэн байгуулалцсан захирал тэрээр 30 гаруй жилийн турш “Sam Adams”-ийн шар айрагны олон рекламанд тогложээ. 

Нүүр дүүрэн инээмсэглэсэн залуу надтай, чамтай, эсвэл гудамжинд яваа нэгний адил жирийн хүн авч бааранд орсныхоо дараа Жим Коч жинхэнэ од болж хувирдаг. Би түүнтэй Манхэттэн хотын төвд “The Keg Room” гэх газар анх удаа албан ёсоор уулзав. Дотогш ормогц хамгийн багадаа дөрвөн хүн Коч дээр ирж мэндлэв. 

“Өнөөдөр олон лонх шар айраг “хөөрхийлөлтэйгээр” захиалагдана. Гэхдээ бас ч гэж дажгүй шүү” гэж Коч хэлэв. “Сайн чанарын шинэ цуглуулгууд байх чинь. Өнөө цагт баар болгонд байдаг “IPA”-тай адилгүй шүү” гэж нэмж хэлэв. 

Мөдхөн Коч бид хоёр “Sam Adam”компанийн шинэ IPA, Rebel шар айраг тэнд худалдаалагддаг болохыг олж мэдэв. Бид хоёул захиалгаа өглөө. 

Коч Perfect Pin Glass гэсэн бичигтэй 2007 оны жижиг шилэн аяга гаргаж ирэн зөөгчид өгч явуулсныхаа дараа “Би үүнийг үргэлж авч явдаг юм. Чи ямар учиртайг нь удахгүй мэдэх болноо” гэж хэллээ. Түүний зөв байв. Би тэр аяга ямар учиртай болохыг мэдэж авсан юм.

Төд удалгүй ширээн дээр олон шар айраг өрөөстэй байх ба Белги, Герман шар айраг гээд бүр төрөл бүрийн шар айраг шүү. Коч бизнесмен зангаараа “Brewing The American Dream” болон таван жилийн дотор 300 гаруй гарааны бизнесийг хөлөө олоход тусалсан хоол, уух зүйлийн бичил зээл, хөрөнгө оруулалтын бизнесийнхээ тухай урамтайгаар ярьж эхлэв. Коч компанийнхаа найрааг хийх тун дуртай шигээ шар айрганд нугасагүй болох нь ойлгомжтой байв.

Тэр Бельги шар айрагны дөрөв дахин хатуу хувилбар болох “Tetravis”-ийг хөөсрүүлэн аягалав. Би өмнө нь ийм шар айраг ууж үзээгүй байсан учир аялгалмагц үнэр нь хамар цоргиж, жимсний үнэртэй цагаан хөөснүүд аманд амтагдаж эхлэх нь тэр. Надад тун таатай байгааг Коч анзаармагцаа хоёр дахь лонхтойг буюу The Thirteenth Hour нэртэй Бельги шар айргийг бушуухан задалж эхлэв. 

“Ярилцлага дуусахаас өмнө тасарчих юм шиг санагдаад эхэллээ шүү ноён Коч” гэж хэлээд инээхэд Коч “Чи шөнөжин шар айраг уусан ч согтдоггүй нууцыг минь мэдмээр байна уу?” гэж асуулаа.

Үнэндээ би үргэлж л тэр нууцыг мэдэхийг хүсч, гайхширч ирсэн гэхэд болно. Гэсэн ч Кочтой золоор анх удаа албан ёсоор уулзаж байгаа минь энэ. Өмнө нь түүнийг хэд хэдэн шар айрагны фестивал дээр харахаас цаашгүй байсан юм.

Ихэнхи шар айрагны фестивал дээр хүмүүс нилээн хэдэн шил шар айраг уусныхаа дараа согтож хаа сайгүй “тэнэцгээж” эхэлдгийг сайн мэдэх юм байна. Харин Коч тийм биш. Би түүнийг удаан ажигласан, олон ч фестивал дээр таарч байсан. Гар дахь шилтэйгээ бариад өөрөөсөө дүү залуучуудтай ууж зогсдог түүнд согтсон шинж ерөөс ажиглагдахгүй. Шар айрагны бизнесийн саятан энэ хүнтэй Пүрэв гарагийн үдийн дөрвөн цагт уулзсанаас хэдэн цагийн дараа гэхэд бид хоёр хэд хэдэн шил шар айраг уучихав. Түүний ер согтдоггүй нууц юу байсан бол? 

“Исгэгч”!

“Исгэгч”- ээ?

“Идэвхитэй исгэгч. Дэлгүүрээс авдаг энгийн л нэг исгэгч” 

Кочын хэлснээр тэр олон жилийн турш чанарын шаардлага хангасан “Fleischmann”-ийн хуурай хөрөнгийг уухаасаа өмнө хэрэглэсээр иржээ. Нунтаг хөрөнгийг идэхэд тохиромжтой болгохын тулд тарагтай холино. 

Нэг шил шар айраг уух бол нэг цайны халбага исгэгч уухын өмнө идэх хэрэгтэй. 

Тэр энэ аргыг өөрийн сайн найз, “Dr. Joe” нэрийн шар айрагны амжилттай бизнесмен Жозефоос сурсан гэдгээ хэлэв. 


Харвардын их сургуулийн гурван ч зэрэгтэй, “Brooklyn Polytechnic Institution”-ийн биохимичийн докторын зэрэгтэй  Жозефын боловсрол, ажлын замнал согтууруулах ундаа, түүний ислэг чанарыг судлах, шар айраг исгэхтэй нягт холбоотой аж. Коч Жозефийг “Бүх цаг үеийн хамгийн шилдэг шар айраг исгэгч байсан” гэсэн юм. Жозеф асар их мэдлэг, туршлагаанхаа дагуу Америкийн олон шар айрагны үйлдвэрт зөвлөх хийснээс дурьдвал Сан Франциско хотын “Anchor Brewing”, Нью-Йорк хот дахь “New Amsterdam Brewing”, мэдээж Кочын “Boston Beer” зэрэг компани орно.

Шар айрагны хуурай исгэгчинд байх фермент нь алкохолонд агуулагддаг дигидрогенд (ADH) ч мөн агуулагддаг. Исгэгч алкохол дахь молекулыг нүүрс ус, устөрөгч, хүчилтөрөгчид задладаг. Энэ нь хүний элэг алкохолыг бодисын солилцоонд оруулдаг үйл явцтай ижил үйл явц юм. 

Хэрэв хүний ходоодонд фермент байвал уусан алкохолыг судсаар тархаж, тархинд хүрэхээс өмнө бодисын солилцоонд оруулж идэвхигүй болгодог. Ингэснээр алкохолыг бүр мөсөн үгүй хийхгүй ч үйлчлэх хүчийг сулруулж өгдөг.

Жозеф алкохолны согтууруулах хүчийг хязгаарлагчаар хэд хэдэн патент авч байсан ба 2005 онд 86 насандаа таалал төгсчээ. 

Мэдээж хэрэг би олон жилийн турш биширсээр ирсэн Кочыг хүндэлсэн хэвээр байгаа ч шар айрагны шинэ баатартай болж авсан юм. 

Кочоос  нууцыг нь мэдэж авсны дараа тэр аргыг өөр дээрээ туршиж үзэхээр шийдэв.

Дараа өдөр нь би ажилдаа явах замдаа зургаан хайрцаг шар айраг, нэг уут “Fleischmann”-ийн хуурай исгэгч авав. Нас явах тусам биеийн жин багасч байгаа нь мэдрэгдээд байгаа юм л даа. Тиймээс шар айраг ууж жингээ “барихаар” шийдэв.

Ажил дээрээ очоод зургаан халбага исгэгч бэлтгэж идэн, зургаан лонх шар айраг ууж туршилтаа хийв. Ажил дээрээ шүү дээ. Гэтэл багахан л дүйнгэтэснээс бусдаар яасан ч үгүй. Коч согтууруулах ундаа шалгагч биедээ үргэлж авч явж согтож буй эсэхээ шалгадаг гэдгээ хэлж байсан юм. 

Тэр хэзээ ч согтдоггүй. Тэр цагаас би уушийн газар, бааранд орохдоо нунтаг цагаан зүйл биеэсээ салгахгүй авч явдаг болсон юм даа. Та ч гэсэн туршаад үзээрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
10 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
46
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.