Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

“Ахмад” гавьяатууд ялах уу, “залуу” ОУХМ-ууд ялах уу

“Гавьяат тамирчдын баг” 204 настай бол “ОУХМ” баг 163 настай.


Монгол Улсын Гавьяат тамирчин Доржготовын Цэрэнхандын нэрэмжит "Нэр хүнд, хүч чадал" жүдо бөхийн халз барилдаан 2017 оны гуравдугаар сарын 16-нд “АСА” циркийн байранд зохион байгуулагдах гэж байна. Анх удаагаа болж байгаа халз барилдааны шагналын сан 50 сая төгрөг. Барилдааны гол онцлог нь олимп, дэлхийн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчдыг ОУХМ цолтнууд “ирүүл тулаан”-д дуудаж байгаа явдал юм. Алдар нэр, хашир туршлага, гавьяа шагналын эсрэг залуу нас үзэлцэнэ гээд хэлчихэд болохгүй зүйл үгүй. Нийт долоон барилдаан болж, ялагчаа тодруулна.

Казахстан улсын Гавьяат тамирчин ч Монгол Улсын ОУХМ Г.Отгонцэцэг Гавьяат тамирчин М.Уранцэцэгтэй халз тулалдах нь олны сонирхлыг ихэд татаж байгаа. “Рио 2016” олимпийн финалд учрах ёстой байсан ч “амжаагүй” хоёр бөх хайнаа хагалахаар “АСА” циркийг зорих нь. Олон улсын тэмцээн дэх тэдний барилдааны харьцаа 4:3 М.Уранцэцэг тэргүүлж яваа. Гэхдээ өнгөрсөн жил 4 тааран барилдахад Г.Отгонцэцэг 3 ялсан. Хамгийн сүүлд 2016 оны долоодугаар сард “Улаанбаатар Гран При” тэмцээнд барилдаж, М.Уранцэцэг ялжээ.

Энэ хоёроос гадна эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд “Рио 2016” олимпийн мөнгөн медальт, 2015 оны Астанагийн ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Сумъяа – ОУХМ Л.Энхрийлэн, 63  кг-д 2015 оны Астанагийн ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Ц.Мөнхзаяа – ОУХМ Б.Ганхайч, эрэгтэй 60 кг-д 2013 оны Рио-де-Жанейрогийн ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин – ОУХМ Ж.Амарболд, 66 кг-д 2014 оны Челябинскийн ДАШТ-ий аварга, Гавьяат тамирчин Г.Болдбаатар -  ОУХМ Д.Төмөрхүлэг, 81 кг-д “Афин 2004” олимпийн хүрэл медальт, 2009 оны Роттердамын ДАШТ-ий аварга, 2010 оны Токиогийн ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар – ОУХМ О.Ууганбаатар, +100 кг-д 2008 оны Бээжингийн олимпийн аварга, 2012 оны Лондонгийн олимпийн мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр – ОУХМ Ө.Дүүрэнбаяр гэсэн бөх сонирхогчдын сонирхлыг татсан барилдаанууд биднийг хүлээж байна. Та бүхэн анзаарсан байх. “Гавьяат тамирчид” багт дандаа олимп, дэлхийн аварга болон медальтнууд байгаа. ОУХМ-уудын багт хамгийн том цолтой нь Рио 2016” наадмын хүрэл медальт Г.Отгонцэцэг, Азийн наадам, тивийн аваргад нийт 2 түрүүлсэн Д.Төмөрхүлэг нар.

“Гавьяат тамирчдын баг” 204 настай бол “ОУХМ” баг 163 настай. Насны ялгаа 41 гэсэн он удаан жил. Хамгийн ахмад нь 32 настай Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар байгаа бол хамгийн залуу нь 18 настай Л.Энхрийлэн аж. Зодог тайлсан Х.Цагаанбаатар, Ц.Мөнхзаяа нар хэр барилдах бол, өнгөрсөн улсын аваргаар цахиур хагалсан 20 настай Ж.Амарболд энэ удаад Д.Амартүвшин “ахтайгаа” хэрхэн барилдах бол, Г.Болдбаатар 66 кг-д яах бол, сүүлийн үед хүнд жинд ялагдахаа байсан Ө.Дүүрэнбаяр олимпийн аваргатай яах бол (УАШТ-ий +100-д Н.Түвшинбаяр түүнийг ялсан) гээд л маш олон “бол”-той барилдаан биднийг хүлээж байна. Бодоод байвал цаашаа ч “бол”-ууд гарч ирсээр байна. Уншигч та бүхний толгойд ч олон олон “бол” байгаа биз ээ.

Энэ сонирхолтой халз барилдааны гол баатар нь Монгол Улсын Гавьяат тамирчин Доржхандын Цэрэнханд. 
Д.Цэрэнханд 1977 оны дөрөвдүгээр сарын 15-нд төрсөн. Өвөрхангай аймгийн Богд сумын харъяат. 1989 оноос эхлэн жүдо бөхтэй холбогдсон тэрбээр одоо хүртэл жүдо бөхийн ертөнцдөө байгаа. Монгол Улсад жүдо, самбо бөхийн спортыг үндэслэгч, анхны шигшээ багуудын дасгалжуулагч, Монгол Улсын гавъяат дасгалжуулагч Ч. Машбатын ууган шавь.

"Монгол охид", "Аварга", "Алдар" багуудын нэрийг өндөрт өргөн, мандуулж байсан Д.Цэрэнханд одоо “Алдар” спорт хорооны дасгалжуулагч.

2015 онд 38 настайдаа улсын аварга болж, рекорд амжилт тогтоосон.
2008 оны Бээжингийн Олимпийн наадмын шагналт тавдугаар байранд шалгарсан нь өнгөрсөн жилийг хүртэл манай эмэгтэй жүдочдын олимпод үзүүлсэн хамгийн өндөр амжилт байлаа.

“Бээжин 2008” олимпийн наадам шагналт V байр

2007, 2010 оны ДАШТ шагналт 7-р байр +78, үнэмлэхүй жинд

2007 оны ДАШТ багаар хүрэл медаль
2000 оны Осака Азийн АШТ мөнгөн медаль
2003 оны Чежү Азийн АШТ хүрэл медаль
2006 оны Дохагийн Азийн наадам хос мөнгөн медаль
2007 оны Кувейт Азийн АШТ мөнгөн медаль
2008 оны Чежү Азийн АШТ хос хүрэл медаль
2010 оны Гуанжоу Азийн наадам хүрэл медаль
2011  оны Абу Даби Азийн АШТ хүрэл медаль
2009 оны “Чингис хаан” Дэлхийн Цом мөнгөн медаль
2010 оны “Чингис хаан” Дэлхийн Цом хүрэл медаль
2011 оны “Чингис хаан” Дэлхийн Цомын аварга
2012 оны “Чингис хаан” Дэлхийн Цом хүрэл медаль

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
7 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
19
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.