Хайх зүйлээ бичнэ үү

мин

Бичлэг: “Их Дуулга”-аас Г.Одбаяр алт, О.Ууганбаатар хүрэл медальтай

Г.Одбаяр дэлхийн хошой аварга, олимпийн медальт Рики Нагаяг вазаригаар ялсан.


Азербайжаны нийслэл Баку хотын Гейдар Алиевийн нэрэмжит спорт цогцолборт явагдаж байгаа жүдо бөхийн “Бакугийн Их Дуулга” тэмцээний хоёр дахь өдөр бидэнд алт, хүрэл медаль авчирлаа.
Тэмцээний эхний өдөр 60 кг-д барилдсан гавьяат тамирчин Д.Амартүвшин Узбекистаны залуу бөх Тилововт ялагдсан нь нэгэн том сэнсаац байлаа. Дагах барилдаанд ч тэр Болгарын Яниславом Герчевт унасан. Тиловов мөнгөн медаль хүртсэн бол болгар залуу хүрэлтэй гэртээ харьсан.

Харин өчигдөр манай жүдочдын хувьд амжилттай сайхан өдөр боллоо. 73 кг-ын жинд барилдсан Г.Одбаяр түрүүлж, Их Дуулга, Гран При цувралын анхны алтан медалиа хүртлээ. Тэмцээн эхлэхийн өмнө л шинжээчид 73 кг-ийг хамгийн хэцүү жин гэж байсан. Энд "Рио-2016" олимпийн мөнгөн медальт, дэлхийн чансааг тэргүүлэгч Азербайжаны Рустам Оружов, олимпийн хос медальт Шавдатуашвили, Загребийн Гран при тэмцээний аварга Дмитро Канивец, олимпийн медальт Миклош Унгвари, дэлхийн аварга, 2012 оны олимпийн медальт Рики Накая, Азербайжаны залуу од Хидаят Гейдаров нар байлаа. Гэвч аваргыг ялж, аварга болно гэдэг. Г.Одбаяр Украины Хомула, Азербайжаны Телман Валиев нарыг торох юмгүй ялж, хэсгээ тэргүүлсэн.

Хагас шигшээд түүнийг "Лондон 2012" олимпийн наадмын аварга, "Рио 2016" наадмын хүрэл медальт Гүржийн Л.Шавдатуашвили хүлээж байлаа.

Аваргыг гурав торгуульж амжсан манай бөх финалд шалгарсан. Харин энд Г.Одбаяр дэлхийн хошой аварга, олимпийн медальт Рики Нагаятай барилдсан. Нагаягийн алдааг ашиглан, сөрөг мэх хийж, вазари авсан манай бөх оноогоо хамгаалан, “Баку Их Дуулга” тэмцээнд түрүүллээ.

Сүүлийн дөрвөн барилдаандаа Нагаяд ялагдаад байсан тул нэг ёсны хариугаа авсан гэсэн үг юм. Г.Одбаяр 2014 оны Инчоны Азийн наадам, 2016 оны Гвадалахара Мастерс, Тбилисийн Гран Прид үзүүрлэн, алтан медалийн оосроос атгаад алдаад байсан билээ.
73 кг

1.    Г.Одбаяр Монгол
2.    Рики Нагая Япон
3.    Миклош Унгвари Унгар, Рустам Оружов Азербайжан

Мөн өдөр 81 кг-д барилдсан О.Ууганбаатар хүрэл медаль хүртсэн. Азербайжан, Унгарын бөхчүүдийг ялан, хэсгээ тэргүүлсэн манай бөх хагас шигшээд Азийн аварга, Ираны бөх Саид Моллаид ялагдсан ч Болгарын Ивайло Ивановыг вазари үнэлгээгээр ялж, хүрэл медаль авлаа.
81 кг

1.    Руфат Исмаилов Азербайжан
2.    Саид Моллаи  Иран
3.    О.Ууганбаатар Монгол, Кэнья Кохара Япон

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
4
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.