Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

“Супермаркет”-ийн “супер" заль

Нэгэнт хаалгаар ороод ирсэн үйлчлүүлэгчийг ямар нэг аргаар халаасыг нь нимгэлээд гаргах нь тэдний үүрэг, бас ажил.


“Супермаркет” хэмээх үг монгол хэлний үгийн санд орж ирээд хэдийнэ уджээ. Урьд өмнө дэлгүүр хоршоод “Тохиролцооны дэлгүүр” нэртэй байж, худалдан авагчид тохиролцож ярьж байж үнийг нь буулган авдаг байв. Тэгвэл одоо супермаркет, Найман нэрийн барааны дэлгүүр, янз бүрийн сүлжээний дэлгүүрүүд бий болжээ. Өрсөлдөөн ч их тул янз бүрийн арга заль хэрэглэж, худалдан авагчдыг өөртөө татахгүй бол болохгүй. Нэгэнт хаалгаар ороод ирсэн үйлчлүүлэгчийг ямар нэг аргаар халаасыг нь нимгэлээд гаргах нь тэдний үүрэг, бас ажил. Үүний тулд супермаркет, сүлжээний дэлгүүрүүд олон янзын заль, арга хэрэглэдэг. Доорхи зурагнуудыг үзээд та дэлгүүрүүд үйлчлүүлэгчдийнхээ тархийг хэрхэн “угаадаг”, эзэмддэг болохыг ойлгоно. Харин бид үүнд нь нэгэнт дасчихсан байдаг ажээ.

1. Улаан өнгө бол “хямдрал” гэсэн утгатай гэж итгүүлдэг

Супермаркетийн гадуур өнгөрөхөд л хямдрал зарласан элдэв сурталчилгаа ярайж, хямдралын үнээ улаанаар тодруулсан байх нь олонтаа. Ингэсээр байгаад нэг мэдэхэд бидний тархи улаан өнгөөр бичсэн тоог хямдралыг зааж байна гэсэн ойлголттой болсон байдаг. Анхааралтай сайн ажвал цөөн хэдэн мөнгөөр буурсан, зарим үед бараг хямдраагүй байх нь ч бий. Гэвч тархинд суусан рефлексдээ хөтлөгдөөд хүмүүс өнөөх тодруулсан хаягтай барааг сонгож авдаг.

2. Тэргээ албаар том хийдэг

Дэлгүүрийн худалдан авагчдад зориулсан тэргэнцэрийг анх 1938 онд бүтээжээ. Тэр цагаас хойш энэ тэрэгний хэмжээ хоёр дахин том болж. Дундаж айлын нэг удаагийн худалдан авалт хийх хэмжээнээс хавьгүй том тэрэгтэй дэлгүүр олон. Хоосон, дундуурхан тэрэг түрээд явж байхад бидний тархи түүнийг дүүргэх хүсэлд автдаг аж. Ингээд л төлөвлөснөөсөө их юм худалдаад авчихдаг. Тийм болохоор дэлгүүрт орохдоо сагс сонговол дээр. Ингэснээр та мөнгөө хэмнэхээс гадна дэлгүүрээс гарахад цүнх чинь хөнгөхөн байх болов уу.

3. Жимс, хүнсний ногоог үүдэнд байрлуулдаг

Эрдэмдийн судалгаагаар хүнд эхлээд “сайн” гэж бодсон зүйлийг нь худалдан авах боломж олгоход дараагаар нь тухайн хүн өөрөө идэвхтэй худалдан авалт хийдэг нь нотлогджээ. Тиймээс дэлгүүрийн эзэд хүнд ашигтай жимс, ногоог үүдэндээ байрлуулдаг. Худалдан авагч энэхүү ашигтай бүтээгдэхүүнээс хэр их худалдаж авна төдий чинээ “муу” зүйл буюу шар айраг зэрэг бараа худалдан авдаг байх нь.

4. Сүүн бүтээгдэхүүнийг алс буланд

Маркетингийн мэргэжилтнүүд биднийг аль болох их юм худалдан авахуулахын тулд олон арга чарга сэтгэнэ. Бид тэр аргуудыг нь төсөөлөх ч үгүй. Жишээ нь, хамгийн их эрэл хэрэгцээтэй сүүн бүтээгдэхүүн яагаад дандаа дэлгүүрийн алсын буланд байдаг юм бэ. Тэнд хөргөгч байдаг болохоор тэр биш. Зүгээр л таныг сүү хайж явахдаа  өөр олон бараа үзэж хараасай гэж хүссэн хэрэг.

5. Жимс, ногоогоо шинэ мэт харуулна

Ихэнх сүлжээ дэлгүүрт жимс, ногоог гялалзтал нь угааж, цэвэрлэсэн байдаг. Хэдий хурдан муудах аюултай ч байн байн ус цацна. Яагаад? Хүний тархи гялалзсан, хиргүй зүйлийг шинэ гэж хүлээж авдаг. Ийм бодол төрүүлэхийн тулд дэлгүүрийн эзэд жимс, ногоог шинэ мэт харагдуулдаг тусгай бодис ч хэрэглэдэг. Мөн толины өмнө байрлуулах гэх мэт аргатай.

6. Цэцгээр уяраах арга

Ямар ч супермаркет орсон амьд цэцгийн тасагтай байдаг. Дэлгүүрт оронгуут амьд цэцгийн үнэр ханхлах нь хүний биед аз жаргалын допамин хэмээх гормон ялгарч, “нэг сайхан” шопинг хийх сэдэл төрдөг. Тэгээд л хаа хамаагүй юм худалдаж авах вий. Үүнээс сэргийлэхийн тулд дэлгүүрээс авах ёстой зүйлээ цаасанд бичээд орох хэрэгтэй.

7. Өлсгөлөн мэдрэмж төрүүлдэг

Ихэнх сүлжээ дэлгүүр үүдэндээ чихэр, амтат боовны тасагтай. Мөн хоолны газар, элдэв төрлийн салат эгнүүлэн тавьсан байдаг. Амттай хоолны үнэр худалдан авах хүсэл төрүүлнэ. Мөн амталгаа хийлгэж, янз бүрийн хиам, шарсан махаар урхидах үе бий. Энэ нь “нэгэнт амссан юм чинь худалдаж авахгүй бол эвгүй” гэсэн бодол танд төрүүлэх зорилготой. Та худалдаж авах албагүй гэдгээ л ухаар. “Өлсгөлөн” занганд орохгүйн тулд дэлгүүр явахаасаа өмнө хоолоо идсэн нь дээр.

8. Тасаг хэсүүлээд байх санаатай

Нэг дор авчихаж болохоор талх, сүү, өндөг гэх мэт бүтээгдэхүүнийг хол хол байрлуулна. Нэгийг нь авчихаад нөгөөг нь хайж явахдаа та өөр юм худалдаж авна гэсэн санаа. Та дэлгүүр дотор явах замаа өөрөө сонгож байна уу гэвэл тийм биш. Үнэн хэрэгтээ тэд таны маршрутыг сайн бодож тооцоолсон байгаа.

9. Удаан явуулах арга заль

Үнэтэй барааны тасагт таны тэрэг хурдан явж байгаа мэт чанга дуугарахаар тэд шалаа хийсэн байдаг гэнэ. Танд хурдан түргэн явж байгаа мэт санагдах ч үнэн хэрэгтээ та үнэтэй тасагт удаан байгаа гэсэн үг.

10. “Баруун-зүүн”-ий дүрэм

Ихэнх супермаркет баруун гарын дүрэм буюу үйлчлүүлэгчдийн хөдөлгөөнийг цагийн зүүний эсрэг байхаар тохируулсан байдаг. Тиймээс худалдан авагч дэлгүүрт явахдаа үргэлж зүүн тийш эргэн, харц нь баруун талынх нь хананы голд тусдаг байна. Яг энд л тэд хамгийн үнэтэй бараагаа, эсвэл хугацаа нь дуусах дөхөж байгаа бараагаа тавьдаг.

11. Ойлгоход хэцүү үнэ тариф

0.999 төгрөг гэсэн бутархай мөнгөний арга залийг бүгд мэднэ. Үүнийг 1.0-ээс хамаагүй хямд мэт санагддаг нь хэвээр. Эдийн засгийн маш том хэмнэлт гаргах гэж буй мэт бид түүнд нь хулхидуулдаг. Хуучин үнийг том хараар дарж, шинэ үнийг бичсэн байдгийг бидний тархи математик тоо биш зураг мэт хүлээн авдаг. Ингээд л хэмнэлт хийх гэсэн биш огт хэрэггүй бараа аваад гардаг. Залхууралгүй хуучин үнийг шинэтэй нь харьцуулан үзнэ үү.

12. Хүүхдийг ашиглана

Хүүхдийн нүдэнд өртөхөөр гял цал болсон чихэр, амттан, тоглоомыг энд тэнд тавихад л боллоо. Хүнс худалдан авахаас залхаад байсан таны хүүхэд элдэв тоглоом худалдан авахыг шаардан уйлах нь гарцаагүй.

13. Хямд барааг нууна

Хамгийн үнэтэй бараа яг лангууны голд, нүдний чинь өмнө байгааг та анзаарч байсан байх. Яагаад гэвэл та эхлээд үнэтэйг нь харахаар зохион байгуулсан байдаг. Ингээд л энэ барааны доор байгаа зүйл чанар муутай нь гэсэн бодол нэг мэдэхэд төрсөн байдаг аж.

14. Хосоор нь авахыг санал болгоно

Хүн хос юм авах дуртай. Супермаркет ч энэ төрөлх чанарыг нь ашигладаг. Шар айрагны дэргэд даруулга, чипс, загас тавьж, жигнэмэгийн хажууд ундаа, цамцны дэргэд зангиа тавих нь таныг их худалдан авалт хийлгэх бас нэгэн арга.

15. Мах, загасыг цагаан газарт

Мах, загас шинэ байж зарагддаг. Тэгвэл дэлгүүрийнхэн шинэ мэт харагдуулахын тулд махны тасгийнхаа ханыг цагаан өнгөөр буддаг байх нь. Зарим дэлгүүрт тусгай гэрэл асааж, махныхаа өнгийг сэргээн сайжруулдаг.

16. Шунал дээр чинь тоглоно

“Нэг шампунь авбал хоёрыг бэлгэнд өгнө” Үнэхээр ашигтай мэт. Гэхдээ энэ илүү шампунь танд үнэхээр хэрэгтэй юу? Нэг барааны үнээр хоёрыг авах нь танд нэг их ашиггүй бол дэлгүүрт орлого олох, мөнгөө эргэлдүүлэх тустай. Хямдралтай бараа гэдэг ихэнх нь хугацаа дуусах дөхөж байгаа бараа гэдгийг сана.

17. Халуун дулаан сэтгэгдэл төрүүлнэ

Халуун дулаан өнгө хүнийг баярлуулдаг тул тэд таныг аль болох дэлгүүртээ удаан уяхын тулд ханаа дулаан өнгөөр буддаг. Хүмүүс ямар жимсний шүүс авахаа их удаан сонгодог нь судалгаагаар батлагдсан тул энэ тасагт улаан өнгө хэрэглэдэг.

18. Хөгжмөөр уяраана

Таны худалдан авалтад хөгжим бас нөлөөтэй. Уянгалаг сайхан дуу хөгжим сонсож тайвширсан хүн алхаагаа удаашруулж, шинэ бараа сонирхон алхдаг. Сүүлийн үеийн хит дуу тавьж, таны сэтгэлийг хөдөлгөхөө тэд мэднэ.

19. Кассны дэргэд

Жижиг сажиг бараануудаа тэд кассны яг дэргэд байрладаг. Дугаарлаад зогсож байхдаа та сэтгүүл, бохь, шоколад, чихэр харж, нэг л мэдэхэд авчихсан байдаг. Таны хэтэвчийг сэгсрэх дэлгүүрийн сүүлийн боломж энэ. Удаан шопинг хийсэн хүн өөрийгөө баярлуулах гэж шийдэн, ганц шоколад авчихья гэж боддог гэнэ. Кассанд дугаарлаад зогсож байхад хийх зүйл байхгүй тул цаг өнгөрөөхийн тулд та тэр бараануудыг үзэж л таараа. Том том юм худалдаад авчихсан хүнд жижигхэн шоколад юу ч биш мэт санагдана.

20. Хямдралын шуурга

Хөнгөлөлтийн карттай юу гэж кассчин асууна. Шалихгүй бага хөнгөлдөг ч энэ карт таныг байнгын үйлчлүүлэгч болсноор ямар сайхан боломж байгааг итгүүлэх нь гарцаагүй. Байнгын үйлчлүүлэгч гэдэг ямар ч дэлгүүрийн орлогын эх үүсвэр билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.13
Энтертайнмент ертөнцөд жаргахад бэлэн үү?
2
2018.12.13
Танилц: Тав тухыг бэлэглэж, инээмсэглэлийг урлагч “Номуда” брэнд
3
2018.08.21
БИШРЭЛТ ИХ ДЭЛГҮҮРИЙН “БЭЛЭГТЭЙ, ВАУЧЕРТАЙ, ХЯМДРАЛТАЙ ХУДАЛДАА” ЭХЭЛЛЭЭ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.