Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монгол Улс 1 тэрбум ам.долларыг газрын тосны үйлдвэр барихад зарцуулна


Эдийн засгийн судалгааны “Oxford business group”-ээс Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэр барихад 1 тэрбум ам.доллар зарцуулна гэж гаднын хөрөнгө оруулагчдад мэдээлжээ. Үүнийг орчуулан хүргэж байна. 

Монгол Улсын Засгийн газар Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барихаар болжээ. Үйлдвэр барихад 700 сая, газрын тос дамжуулах хоолойд 264 сая ам.долларын хөрөнгө оруулалт тус бүр хийх тухай Монгол Улсын Засгийн газрын шийдвэр өнгөрсөн онд гарсан байна.  

Энэхүү шийдвэрийг Монголын кабинет(УИХ) өнгөрсөн оны эцэст зөвшөөрсөн. Тус газрын тосны үйлдвэрийн Техник, эдийн засгийн үндэслэлээс харвал жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай байх юм. Үүнээс 560 мянган тонн нь бензин, 670 мянга нь дизель түлш, 107 мянга нь шингэрүүлсэн хий байх тооцоотой байгаа юм. 

Ойрын ирээдүйд Монголын газрын тосны эрэлтийг энэ үйлдвэр бүрэн хангах боломжтой. Үүнд дизель түлш хэрэглэдэг хүнд машин, тоног төхөөрөмжийн эрэлт ч багтаж байна. Үйлдвэрийг ашиглалтад оруулснаар Монгол Улсын нийт экспортын 80, ДНБ-ий 20 хувийг тус бүр газрын тос бүрдүүлэх юм. 

БНЭУ-ын Экспорт-Импорт банкнаас авах нэг тэрбум ам.долларын зээлээр энэхүү төслийг санхүүжүүлэх юм. БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монголд айлчлах үеэр 1 тэрбум ам.долларын зээл өгөх талаар хоёр тал тохиролцсон байдаг. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
10 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
14
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.