Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Роналду ихэр хүүхэдтэй болно

Энэ удаагийн тээгч эх АНУ-д амьдардаг, удахгүй төрөх ёстой гэнэ.


Португалийн шигшээ багийн од Криштиану Роналдугийн гэрбүлд баярт үйл явдал тохиолдох гэж байна. Тэрбээр удахгүй ихэр хүүхэдтэй болох аж. Гэхдээ Роналдуд жинхэнэ утгаараа гэрбүл гэж байхгүй. Баян чинээлэг, сайхан залуу маань найз бүсгүйгээ гарын бээлий шиг л сольдог хүн. Одоо тэр 23 настай загвар өмсөгч Жоржина Родригестой “үерхэж” байгаа. Роналдугийн хамгийн удаан найзалсан (2010-2015) бүсгүй бол Оросын супер модель Ирина Шейк. Ирина ч Жоржина ч Роналдугийн хүү Криштиануд тун сайн ханддаг байлаа. Дэлхийн шилдэг хөлбөмбөгч шалгаруулах ёслолд тэд Роналдугийн хүүг хөтлөн гарч ирцгээж байсныг бүгд санаж байгаа биз ээ. “Бага Криштиану” 2010 оны зургаадугаар сарын 17-нд тээгч эхээс төрсөн.

Хүүгээ төрөхөд Роналду блог дээрээ “Хүүтэй болсондоо их баяртай байна. Түүний ээжтэй байгуулсан гэрээ ёсоор би өөрөө хүүгээ өсгөн хүмүүжүүлнэ. Өөр ямар ч мэдээлэл өгөхгүй бөгөөд ээж нь ч нэрээ гаргахыг хүсэхгүй байгаа. Та бүхнийг миний болон хүүгийн минь хувийн амьдралд хүндэтгэлтэй хандахыг хүсч байна” хэмээн бичиж байв. Хүүдээ тэр Криштиану нэр өгсөн. Харин хүүгийн ээжийн талаарх мэдээлэл огт байдаггүй бөгөөд зарим хэвлэлд бичсэнээр тэр эмэгтэй “Роналдуг нас барсанаас хойш 100 жилийн хугацаанд нууцыг хадгалах үүргийг маш их хэмжээний мөнгө авч, хүлээсэн” гэж бичиж байсан билээ.

Харин Роналду “Хүү минь ээжгүй өсч байгаад ямар ч асуудал байхгүй. Дэлхий дээр ээжгүй өнчин хүүхэд маш олон бий. Харин миний хүүд гайхалтай сайн аав, эмээ байгаа” гэж мэдэгдэж байсан юм. Ямар ч гэсэн Роналду дахин хүүхэдтэй болохоор шийдэж, дахиад л тээгч эхийг сонгожээ. “The Sun”-д бичсэнээр энэ удаагийн тээгч эх АНУ-д амьдардаг, энэ сард төрөх ёстой гэнэ. Роналдугийн гэрийнхэн ихэр хүүхүүдийг (хоёул хүү) төрөнгүүт Мадридад авчрахаар бэлтгэлээ хангаад байгаа аж.

Дэлхийн алдарт одод тээгч эхээр хүүхдээ төрүүлүүлдэг нь нууц зүйл биш. 2013 онд ОХУ-ын хамгийн алдарт дуучин Алла Пугачева түүний нөхөр Максим Галкин нар тээгч эхээр ихэр хүү охинтой болж байсан билээ. 

Филипп Киркоров хоёр ч удаа энэ аргаар хүүхэдтэй болсон хүн. Найруулагч Жорж Лукас 2013 онд тээгч эхээр охинтой болж, Эверест Хобсон Лукас хэмээн нэрлэсэн. Их Британийн дуучин Элтон Жон Канадын найруулагч Дэвид Ферниш нарын ижил хүйст хосод тээгч эх 2010, 2013 онд хоёр хүүхэд төрүүлж өгч байлаа.

Алдарт Майкл Жексон гуравдахь хүүхэд Принц Майкл II-аа тээгч эхээр төрүүлсэн гэдгээ нуудаггүй байлаа. Тээгч эх сонгохдоо Жексон оюун ухааныг нь харгалзан үзсэн, яс үндэс, нас огт хамаагүй байсан гэдэг. Пуэрто-Рикагийн поп од Рики Мартин 2008 онд, АНУ-ын жүжигчин  Сара Жессика Паркер 2009 онд тээгч эхээр ихрүүдтэй болж байлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
28
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.