Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Аз жаргалтай амьдрахад тань туслах 3 TED илтгэл (Монгол орчуулгатай)

Хүн төрөлхтний мөнхийн эрэл хайгуул болох аз жаргалыг хэрхэн олох вэ? Үүнд хүрэх дөт зам бий юу?


Хүн төрөлхтний мөнхийн эрэл хайгуул болох аз жаргалыг хэрхэн олох вэ? Үүнд хүрэх дөт зам бий юу? TED илтгэгчдийн дуртай сэдэв болох аз жаргал, хүсэл мөрөөдлийн талаарх сонирхолтой гурван илтгэлийг та бүхэнд санал болгож байна. Энэ бүгдээс та дээрх асуултуудын хариуг олох болно.

1. 30 өдрийн турш ямар нэг шинэ зүйлийг туршаад үз

Адал явдлаар дүүрэн амьдрах хүслийг тань бадраах энэхүү богино илтгэл таныг үргэлж хийхийг хүсч, бодсоор ирсэн зүйлсээ 30 өдрийн турш хийж үзэхэд ятгах болно. “Гүүгл” компаний инженер Маттын энэхүү богино бөгөөд хөгжилтэй илтгэл нь зорилгоо хэрхэн тодорхойлж, түүндээ хүрэх тухай арга ухааныг санал болгож байна.

2. Аз жаргалтай болмоор байна уу? Тэгвэл талархаж сур

Заримдаа аз жаргалыг мэдрэх нь их энгийн зүйлээс шалтгаалдаг аж. Илтгэгч Дэвид Стэйндл Растын үзэж буйгаар аз жаргал гэдэг нь байгаа зүйлдээ хэр талархан хандаж байгаагаас хамаардаг. Тэгвэл энэ илтгэлээс та талархаж сурах энгийн дүрмийг, мөн юунд талархах нь аз жаргалд хүргэдгийг олж мэдэх болно.

3. Хэрхэн сайхан амьдрах вэ?

Амьдралд юу биднийг аз жаргалтай, эрүүл байлгадаг вэ? Алдар нэр, аль эсвэл мөнгө үү? Сэтгэл мэдрэлийн эмч Роберт Уолдингер 75 жил үргэлжилсэн судалгааны дүнд жинхэнэ аз жаргал, сэтгэл хангалуун байдлын талаар урд хожид байгаагүй мэдээллийг олж нээсэн байна. Энэхүү илтгэлдээ тэр судалгааныхаа 3 чухал сургамж болон хэрхэн сэтгэл хангалуун, урт удаан амьдралыг бүтээх тухай эртний мэргэн ухаанаас хуваалцаж байна.

TED Орчуулагчид гэж хэн бэ?

Энэ бол үнэ цэнэтэй санааг түгээн дэлгэрүүлэх чин хүсэлтэй сайн дурын орчуулагчдын баг юм. Бид дэлхий даяар болж байгаа TED, TEDx арга хэмжээний үеэр тавигдсан илтгэлүүд болон TED-Ed хичээлүүдийг орчуулан Монгол хэл дээр та бүхэнд хүргэдэг билээ.
Энэхүү төсөл нь анх TED-ийн санаачлагаар 2009 онд сайн дурын 200 орчуулагч, 40 хэл, 300 орчуулгатайгаар эхэлж байсан. Өнөөдөр сайн дурын 20000 орчуулагч, 112 гаруй хэл дээр 70000 гаруй орчуулга хийгдсэн байна. 


TED Орчуулагч Маралмаагаас асуух асуултууд:

Өөрийнхөө талаар товчхон танилцуулаач?
Намайг М.Маралмаа гэдэг. Одоо төрийн бус байгууллагад хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж байна. Ажлын бус цагаар TED Монгол хэлний орчуулга, Lean In, Глобал Шейпэрс, Ротаракт зэрэг байгууллагуудад сайн дурын ажлууд хийдэг. 

Анх яагаад TED Илтгэлүүдийг орчуулах болсон бэ?
Анх Тэнгис кино театрт болдог TED илтгэлүүдийг үзэхээр очоод орчуулагч хийж болох талаар мэдсэн. Тэгээд энэ гоё илтгэлүүдийг сонсгол эсвэл хэлний бэрхшээлээс болоод үзэж чадахгүй хүмүүст хүргэх боломжтой гэдэг санаа нь таалагдаад, бүртгүүлээд, орчуулж эхэлсэн.

Орчуулахад хамгийн сайхан ба хүндрэлтэй зүйл юу байдаг вэ?
Орчуулсан илтгэлээ дуусгаад TED албан ёсны хуудсанд орсон байхыг харах их гоё байдаг. Нэг ч гэсэн хүнд Монгол хэлээрээ үзэх боломжийг нээж өгч байгаа болохоор тэр юм уу даа. Хүндрэлтэй гэвэл шинжлэх ухааны сэдэвтэй илтгэлүүдийг орчуулахад монгол нэршил, орчуулга дээр бага зэрэг гацах үе бий. Магадгүй миний орчуулгын чадвар дутдаг ч байж болох юм. Ийм үед бусад орчуулагчдаасаа асууна, толь бичиг эргүүлнэ. Аль болох зөв хэллэгээр нь орчуулахыг хичээдэг.

Хэрвээ аль нэг TED Илтгэгчтэй уулзах боломж гарвал хэнийг сонгох вэ? Яагаад?
Миний хувьд нэг илтгэгч сонгох нь маш хэцүү. Тэгэхээр Amy Cuddy эсвэл Sheryl Sandberg хоёрын аль нэгийг нь л сонгох байх. Amy Cuddy бол биеийн хэлэмжийг маш сайн судалсан сэтгэл судлаач бөгөөд ярилцаж үзвэл их сонирхолтой байх гэж боддог. Sheryl-тэй уулзвал “Өөдөө тэмүүл” хэмээн Монголоор орчуулагдсан Lean In: Women, Work and Will to Lead номынх нь талаар болон эмэгтэйчүүдийн манлайллын талаар асуумаар байдаг хэд хэдэн зүйл байгаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Жулиан Нагельсманн 2026 оны ДАШТ-ийг хүртэл Германы шигшээ багийг дасгалжуулна
2
3 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
3
4 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
1
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.