Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Сон Хүн болон Сун Жи Ын нарын тоглосон “My secret romance” кино удахгүй дэлгэцнээ гарна

Энэхүү киног "Dramafever", "OCN" хамтран бүтээжээ.


Korean drama сонирхогчдод дуулгах таатай мэдээ байна. Тун удахгүй "Dramafever", "OCN"-ийн хамтран бүтээсэн Сон Хүн болон Сун Жи Ын нарын тоглосон “My secret romance” буюу “Миний нууц романс” нэртэй олон ангит кино олон нийтийн хүртээл болох гэж байна. Тун нь таарсан уулга алдмаар агшин, хоёр гайхалтай гол дүр, “k-drama”-гийн онцлог бүхий мөчийг багцлан харуулсан орчин цагийн романс бүхий энэхүү киног ирэх сард гаргахаар төлөвлөжээ. “Миний нууц романс” киног үзэхийг тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.  

Сун Жи Ын хоол тэжээлийн мэргэжилтэн И Юү Мигийн дүрд тоглох бөгөөд тэрээр маш олон танихгүй хүмүүст зориулж хоол хийдэг боловч хэзээ ч хайртай хүндээ зориулан хоол хийж үзээгүй нэгэн. Тэр үргэлж зузаан нүдний шил зүүж, товчтой цамц өмсдөг ба гадаад үзэмжиндээ анхаардаггүй, амьдралынхаа турш нэг ч удаа болзож үзээгүй эмэгтэй.

И Юү Ми нэг өдөр Сон Хүн буюу компанийнхаа хүйтэн сэтгэлтэй захиралтай тааралдана. Тэр хоёр нэг шөнийг хамт өнгөрөөсний дараа хэн хэнийхээ амьдралаас алга болно. Гэвч тэд 3 жилийн дараа дахин уулзах бөгөөд энэ мөчөөс эхлэн хайрын романс эхлэх аж. Үүнээс цааш юу болохыг киноноос үзэж сонирхоорой. 

"My secret romance" 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.