Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Дэлхийн хөлбөмбөгийг удирддаг 10 супер агент

Хөлбөмбөгийн спорт агент хэмээх нэртэй хөлбөмбөгчдийн асуудлыг эрхэлдэг мэргэжилтнүүдийн мэдэлд бүрэн шилжээд байгаа юм.


Дэлхийн хамгийн олон хүн сонирхдог спорт бол хөлбөмбөг билээ. Арабын цөл, Африкийн ширэнгэ, Азийн хээр талд ч хөлбөмбөг тоглодог, үздэг сонирхдог. Хачирхалтай нь хөлбөмбөгийг тоглогч, дасгалжуулагчид, тэр байтугай багийн эзэд, Олон улсын холбоо ФИФА ч удирддаггүй. Яг үнэндээ хөлбөмбөгийн спорт агент хэмээх нэртэй хөлбөмбөгчдийн асуудлыг эрхэлдэг мэргэжилтнүүдийн мэдэлд бүрэн шилжээд байгаа юм. Тэд хэнийг хаана тоглуулахаа шийдэж, хүсвэл ямар ч багийг баян болгож, нэг хэсгийг нь хоосруулах чадалтай. Агентуудын жилийн орлого олон арван сая евро. Тэднээр дэлхийн том баян багууд үйлчлүүлж, тэдний зардаг бараа нь од болсон хөлбөмбөгчид. Ингээд хөлбөмбөгийн ертөнцийг захирдаг 10 супер агентийг танилцуулья.

1. Константин ДУМИТРАСКУ (Франц)

Агентлаг: Mondial Sport Management & Consulting Sarl (Герман)
Тоглогчдын нийт үнэ: € 804,4 сая
Хамгийн үнэтэй үйлчлүүлэгч: Эдинсон КАВАНИ € 45 сая “ПСЖ”, Филиппе КОУТИНЬО € 35 сая, Дуглас КОСТА € 35 сая.
Румын гаралтай франц эр Константин Думитраску тун нууцлаг нэгэн. Хөлбөмбөгийн агентууд олны өмнө гарах дуртай бол тэр сүүдэрт байхыг эрмэлздэг. Түүний хэлсэн үгийг хэвлэлээс олж уншина гэж бараг үгүй. Константин хийх гэж байгаа наймаагаа зарлаж, зах зээлд цуурхал тараан, мэдээллээс ашиг олох гэж хичээдэггүй. Тийм болохоор хөлбөмбөгийн ертөнцөд хүндлэгддэг, том багууд түүнтэй ажил хэрэг явуулахдаа дуртай. 2015 оны зун Думитраску бараг нэг тэрбум еврогийн худалдаа хийх дөхсөн. Антони Марсьялийг “МЮ”-д бонусыг оролцуулаад 80 сая еврогоор зарж чадсан нь том амжилт байлаа. Ганцхан зуны дотор Думитраску 100 сая еврогийн ашигтай ажилласан. Түүний үйлчлүүлэгч дотор алдартай дасгалжуулагч нар ч бий. Хамгийн их орлого оруулсан дасгалжуулагч одоо Хятадад ажиллаж байгаа Фабио Каннаваро юм. Мөн “Вест Хэм”-ийн Славен Билич, Бразилийн Зико, Дунга нар түүний үйлчлүүлэгч.

2. Жорже МЕНДЕШ (Португал)

Агентлаг: Gestifute (Португал)
Тоглогчдын нийт үнэ: € 588,3 сая
Хамгийн үнэтэй үйлчлүүлэгчид : Криштиану РОНАЛДУ € 100 сая, Анхель ДИ МАРИЯ € 50 сая, Хамес РОДРИГЕС € 50 сая.
Жорже Мендеш дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгийн агентийн нэг. Криштиану Роналдуг “МЮ”-гаас “Реал”-д 96 сая еврогоор зарж, дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч болгосныхоо дараа тэр дэлхийн хэмжээний од болсон юм. Тэр үйлчлүүлэгч нартайгаа найз нөхдийн харилцаатай. Роналдугийн хуримын ёслолд оролцож байлаа. Мендешийн өөр нэгэн алдартай үйлчлүүлэгч бол Жозе Моуриньо.

3. Исраэль Ралим ДО КАРМО (Бразил)

Агентлаг: EUROPE SPORTS GROUP (Бразил)
Тоглогчдын нийт үнэ : € 442 сая
Хамгийн үнэтэй үйлчлүүлэгчид : Рикардо ГУЛАРТ € 12 сая, Рамон АБИЛА € 6 сая, Рохелио МОЛИ € 5 сая.
Нэг их алдартай тоглогчид байхгүй байгааг та анзаарсан байх. Гэхдээ Кармо чанараар биш тоогоор давамгайлдаг хүн. Түүний мэдэлд 650 хөлбөмбөгч байдаг. Тоглогчдын гэрээний дундаж үнэ 700-хан мянган евро ч бүгд нийлээд 442 сая евро хүрдэг.

4. Дэвид МАНАССЕ (Англи)

Агентлаг : Stellar Football Ltd
Тоглогчдын нийт үнэ : € 379,5 сая
Хамгийн үнэтэй тоглогчид : Гарет БЕЙЛ € 90 сая, Гжегож КРЫХОВЯК € 28 сая, Адриен СИЛВА € 25 сая.
Английн энэ агентийн гол амжилт нь Гарет Бэйлийг “Тоттенхэм”-ээс “Реал”-д 100 сая еврогоор “шахаж” чадсан явдал.

5. Мино РАЙОЛА (Голланд)

Агентлаг: байхгүй
Тоглогчдын нийт үнэ : € 311,3 сая
Хамгийн үнэтэй үйлчлүүлэгчид : Поль ПОГБА € 80 сая, Ромелу ЛУКАКУ € 40 сая, Генрих МХИТАРЯН € 37 сая.
Голланд эр Мино Райола хэрүүл шуугиан, хэл ам таталдгаараа алдартай. Марио Балотелли, Златан Ибрагимович гэсэн танхай үйлчлүүлэгчидтэй. Райола Францын Поль Погбаг эхлээд “МЮ”-гаас “Ювентус”-руу үнэгүй зугтаалгаад дараа нь эргүүлээд 103 сая еврогоор зарж чадсан. Дэлхийн хамгийн үнэтэй наймааг хийсэн агент.
6. Кис ВОС, Алекс КРОС (Голланд)
Агентлаг : Sports Entertainment Group (Голланд)
Тоглогчдын нийт үнэ : € 306,2 сая
Хамгийн үнэтэй үйлчлүүлэгчид : Мемфис ДЕПАЙ € 25 сая, Стефан ДЕ ВРЕЙ € 20 сая, Квинси ПРОМЕС € 18 сая
Эдний агентлаг спортоос өөр салбарт ч үйл ажиллагаа явуулдаг. Хөгжмийн салбарт зэгсэн амжилттай яваа.
7. Франжо ВРАНЖКОВИЧ (Хорват)
Агентлаг: FirstEleven ISM (Герман)
Тоглогчдын нийт үнэ : € 285,5 сая
Хамгийн үнэтэй үйлчлүүлэгчид : Корентен ТОЛИССО € 18 сая, Серж ОРЬЕ € 15 сая, Деян ЛОВРЕН € 15 сая.
Нигерийн залуу хамгаалагч Ндидиг “Лестер”-т 18 сая еврогоор зарсан нь том амжилтын нэг.
8. Фолькер СТРУТ (Герман)
Агентлаг : SportsTotal (Герман)
Үйлчлүүлэгчдийн нийт үнэ : € 273,7 сая
Хамгийн үнэтэй тоглогчид : Тони КРООС € 60 сая, Марко РОЙС € 40 сая, Омер ТОПРАК € 20 сая.
Фолькер Струт 25-27 насны герман ододтой гэрээ байгуулж чадсан.
9. Рожер УИТМАН (Герман)
Агентлаг : ROGON Sportmanagement GmbH & Co. KG (Герман)
Тоглогчдын нийт үнэ : € 273,4 сая
Хамгийн үнэтэй үйлчлүүлэгчид : Роберто ФИРМИНО € 35 сая, Юлиан ДРАКСЛЕР € 32 сая, Рикардо РОДРИГЕС € 25 сая.
Энэ агентлаг Германд байрладаг ч дэлхий дахинд үйл ажиллагаа явуулдаг. Маш олон туслахуудтай, шинэ залуусыг уйгагүй эрэн хайдаг.
10. Хосе ОТИН (Испани)
Агентлаг : Bahía Internacional (Испани)
Тоглогчдын нийт үнэ : € 221,1 сая
Хамгийн үнэтэй үйлчлүүлэгчид : Хави МАРТИНЕС € 25 сая, ПЕДРО € 23 сая, Хесус НАВАС € 20 сая.
Хосе Отин зөвхөн испани тоглогчидтой л ажилладаг. Цөөхөн үйлчлүүлэгчидтэй ч дэлхийд тэргүүлдэг испани хөлбөмбөгчид тул үнэтэй. Гол чиглэл нь Испаниас Англид “бараа” зарах.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
2
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.